Хайх зүйлээ бичнэ үү

мин

Автобусанд уулзаж учирдаг 11 төрлийн зорчигч

Ажил руу ирж явахдаа би хоёртой нь таарлаа.


Хэрвээ та автобусаар байнга зорчдог бол доорх 10 төрлийн зорчигчтой тааралдсан нь мэдээж. 

1. Хүндлэл хүлээдэг зорчигч.

Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн өндөр настай, хүүхэдтэй хүмүүс байдаг. Та хүссэн хүсээгүй тэдэнд суудал тавьж өгөх л болно. Энэ бол "хууль".

2. "Туулайчлагч" зорчигч.

Бэлэн мөнгийг халж картаар зорчдог болсон ч энэ төрлийн хүмүүс оршин тогтносоор л байна. Олон хүний дундуур шурган орж, үнэгүй зорчихыг яана. 

3. Буух хаалганы үнэнч "анд".

Автобусны арын буюу буух хаалга тэдний хувьд үнэнч анд нь гэхэд хилсдэхгүй. Урд хаалгаар орно гэдэг нар баруунаас мандахтай л ижил. Тэгж ч гэнэдэхгүй шүү дээ, тэд.

4. "Твиксчин" зорчигч.

Тэд бол халаасны хулгайчид. Хүмүүс зорьсон газартаа хүрэхийн тулд автобусанд суудаг бол "твиксчид" хүмүүсийн халаас болон цүнхийг ухахын тулд зорчдог. Хэрэв та ийм зорчигчтой таарвал тэр даруй бусаддаа мэдэгдээрэй.

5. Тэмүүлэлтэй зорчигч.

Тэдний туйлын ганц хүсэл нь арын суудалд суух. Ямар ч зайгүй, ганц алхам гишгэх боломжгүй байсан ч бууж өгөлгүй, зүтгэсээр л байна. 

6. Хүүхдийн картаар зорчигч.

Хэдий насанд хүрсэн ч хүүхэд насаа санадаг хүмүүс цөөнгүй. Магадгүй энэ төрлийн зорчигчид тэдний нэг юм болов уу?

7. "Хийтэй" зорчигч.

Тэдний хувьд хийгээ чимээгүйхэн, нууцаар гаргах нь хамгийн сайн чаддаг зүйл нь. Харин бусад зорчигчид цонхоо нээж, хамраа дарахаас цаашгүй. Өөр яах ч билээ дээ.

8. "Цагаан хоолой" зорчигч.

Хаана яваа нь тэдний хувьд ямар ч ялгаагүй. Утсаараа хэн нэгэнтэй ээдрээт амьдралынхаа тухай эсвэл, гурвалжин хайр дурлалынхаа тухай чанга ярьж, бусад зорчигчдод амьдралынхаа үүх түүхээс хуваалцана. 

9.  Унтамхай зорчигч.

Арын суудал тэдэнд хамгийн тухтай нь. Гэхдээ суугаа байна уу, босоо байна уу тэдэнд ямар ч хамаагүй. Яаж ийгээд л байрлалаа олоод зүүрмэглэж орхидог.

10. Ууртай зорчигч.

Энэ төрлийн зорчигчдоос зайтай явахыг зөвлөе. Учир нь тэд таныг мөрлөнө, шүргэнэ, загнаж зандарна. Тэр ч бүү хэл цохиод авахыг үгүйсгэх аргагүй.

11. Амраг хосууд.

Хаа ч явсан энэ хүмүүс байж л байдаг хойно доо. Гэхдээ л тэд автобусанд нялуурч, нэг нэгнийхээ дээр сууж зарим зорчигчдыг тавгүй болгоод авдаг. Тэд яг л нэгэн бүхэл мэт нэг нэгнээсээ холдоно гэж огт үгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
32
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.