Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Зүүн Азийн сувд" буюу Малайзын Пенан арал дээр хийж болох өвөрмөц 11 зүйл

Жинхэнэ үзэж харах юмтай газар.


Пенан бол Малайзын үзэсгэлэнт арал юм. Энэ газрыг хүмүүс “Зүүн Азийн сувд” хэмээн нэрийддэг. Жил болгон жуулчдын зорин очих тоо нэмэгдсээр байгаа энэ газарт хийж болох өчнөөн сайхан зүйл бий. Түүнээс энд дурдаж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

1. Пенан Хармони гудамжаар зугаалах

Энэ газраас та олон соёлын нийлбэрийг нэг дор харах боломжтой. Өөр өөр шашинтай янз бүрийн хүмүүсийн аж амьдрал, тэдний уламжлалтай холбоотой эд зүйлсийг харж, худалдан авч болно. Тэр тусмаа шашинтай холбоотой ямар нэгэн ёслол болж байхад нь очвол бүр ч сонирхолтой. Энд Куан Ен сүм болон Ариун Жорж Христийн сүм, Шри Махамариамман сүм гурав энх тунх зэрэгцэн оршдог гээд боддоо. Гурван өөр шашин, өөр соёлыг нэгэн дор харахаас гадна янз бүрийн өөр сүм дуганууд ч их бий.

Хэрхэн олж очих вэ: Хаяг – Жорж Таун, Жалан Масжид Капитан Келинг, 10300, Пенан

2. Музей болоод эртний барилгуудад хоноглох

Олон соёлыг цогцлоосон ийм газар байшин барилгууд нь ч сонирхолтой. Зарим хуучны барилгууд нь танд байрлаж, хоноглож, хооллох боломжийг олгох болно. Цэнхэр харш буюу “Blue Mansion” нь дотроо музейтэй. Мөн “Seven Terraces” гэх буудал аль XIX зууны үеийн Англо-Хятад загвартай тул тэнд очвоос та цаг хугацаагаар аялах шиг л санагдах болно. 

Хэрхэн олж очих вэ: “Blue Mansion” – 14, Лэйт гудамж, 10200, Пенан

Хэрхэн олж очих вэ: “Seven Terraces” – Лоронг Стюарт, 10300, Пенан

3. Өөр хаана ч байхгүй байшингийн ханаар дүүрэн өвөрмөц зургууд

Пенан мужийн төв Жорж тауны гудамжаар дүүрэн өвөрмөц зургууд таныг угтах болно. Байшингийн хананд зурагдсан зургийг үзэх гэж зарим хүн бүтэн өдрийг ч зарцуулах тохиолдол байдаг гэнэ шүү. Далимд нь хотыг сонирхох сайхан боломж. Тиймээс дугуй түрээслээд хотоор зугаалж болох юм. Дугуйг өдрөөр түрээслээд өгч явуулдаг газрууд энд хаа сайгүй.

Хэрхэн олж үзэх вэ: Байшингийн ханан дээр зурсан өвөрмөц гоё зургуудыг ЭНД дарж байршлыг нь хараарай. Хүмүүс энэ газрын зургийн дагуу аялдаг.

Дашрамд хэлэхэд, Малайзын Пенан аралд очихыг хүсвэл Сэнтрал Моллоос  2018.04.09-2018.05.27-ийг дуустал 100 мянган төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт хийгээрэй. Ингэснээр Малайзын Пенан арал дахь 5 одтой Шангри-Ла Ресорт руу хосоороо амрах эрхийн эзэн болгох супер шагналтай сугалаат худалдаанд оролцох боломжтой болох юм​. Өөр гайхалтай шагналууд ч байгаа гэсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

4. Хоолны диваажин

Улс орон болгонд өөрсдийн гэсэн бахархдаг хоол  бий. Пенаны гудамжны хоол жинхэнэ "шууруулдаг" газар. Дэлхий дээр орших хамгийн сайхан хоолтой газруудад хүртэл багтдаг юм шүү. Хэрэв та Пенанд ирээд хоолны гудамжаар ороогүй бол харууслын далайд унаж мэднэ. Танд санал болгох хоолны гудамж бол “Gurney Drive”. Энд бүтэн өдөржин болж ч мэднэ. 

Хэрхэн олж очих вэ: 172, Солок Гурни-Драйв 1, Жорж таун

5. Жинхэнэ "диваажинд" амрах боломж 

Амарч буй газраасаа гарах шаардлагагүй сайхан тухалж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломж Шангри-Ла Ресортод олдоно. Тансаг усан сан, модод, дээд зэргийн үйлчилгээ, хоол ундтай. Үүнтэй зэрэгцээд далайн эргийн гайхалтай үзэсгэлэнт орчинг төсөөлөөд үз дээ. 

Хэрхэн олж очих вэ: Бату Ферринги эргийн гол зам, 11100, Пенан

6. Шувууны паркаар явах

300 гаруй төрлийн шувууг нэг дор харах боломж тэр болгон тохиохгүй. Үзэсгэлэнт байгалийн дүр төрх, янз бүрийн шувуудын чимээ, өнгө төрх энэ газрыг диваажин шиг л болгодог. Мөн зөвхөн шувуу гэлтгүй яст мэлхий, буга зэрэг өөр олон амьтныг үзэх боломжтой.

Хэрхэн олж очих вэ: Жалан Тодак, Себеранг Перэй, 13700, Пенан

6. Галт тэргийн аялал + галт тэргээр ууланд “авирах

Пенаны толгод бол энэ арлын хамгийн “күүл” хэсэг. Дээшлэх тусам агаарын хэм буураад л байдаг. Энд галт тэргээр толгод руу гарах боломжтой. Эсвэл алхаад гарсан ч болно. Толгод дээр сүм, бэлэг дурсгалын дэлгүүр, амттай хоолтой зоогийн газар, шувууны дархан цаазат газар зэргийг сонирхох боломжтой. Орхиж болохгүй газар шүү.

Яаж олох вэ: Букит Бендера, 11500, Пенан

8. Кек Лок Си сүмийг шөнө болмогц очиж үзээрэй

Буддын хамгийн өвөрмөц сийлбэр, баримал, эд зүйлсээр дүүрэн энэ сүм шөнөдөө амь орох шиг болно. Гэрлэн чимэглэл нь бараг л өдрийн гэрэл шиг гэрэлтүүлж, та ямар гээч сүмд ирснээ ч гайхах байх.

Яаж олж очих вэ: Кек Лик Си сүм, 11500, Аеэр Итам, Пенан

9. Жорж Таунаар хийх “тришав”-тай(гурван дугуйт) аялал

Автобус, машин, унадаг дугуй гээд олон зүйл байгаа ч та энэ дээр лав сууж үзээгүй байх. Энэ бол тришав буюу гурван дугуйт. Замын бөглөөнд орох шаардлагагүй бас тун хөгжилтэй шүү. Ганцаараа эсвэл хоёулаа суугаад хотоор жаргалтайхан тойр.

Яаж олох вэ: Манай таксинууд шиг л энд тэнд харагдаж таарна. Дээрээ шүхэртэй, гурван дугуйтай бол тэр тришав.

10. Сүнсний музей, Могойн сүм, Ват Чайяаманкаларамын сүм гурваар ороод гар

Сүнсний музей гэхээр сонин байгаа байх. Энэ бол зөвхөн Пенан арлаас үзэж болох цор ганц музей шүү. Сүнс, буг чөтгөртэй холбоотой түүхтэй янз бүрийн зүйл энд байгаа. Түүхүүдийг нь сонсоод та бүр ч айх биз. Харин Могойн сүм дотор могой байдаг. Aмгалан тайван явж байдаг учир айхгүй байж болно. Харин Ват Чайяаманкаларамын сүм 1845 онд хатан хаан Викториагийн байрладаг байсан газар болж хувирсан байдаг. Одоо бол бүгдэд нээлттэйгээс гадна хамгийн том Буддын хөшөөний нэг энд байрлана.

Сүнсний музей: 57, Лебух Мелаюу, 10100, Пенан 

Могойн сүм: Токонг Улар, 11600, Пенан

Ват Чайяаманкаларамын сүм: 24, Лоронг Бурма, 10300, Пенан

11. Бату Ферринги эрэг дээр амрах

Далай тэнгисийн эрэг дээр цохиж үзээгүй нэгэн энд очоод уйлах нь уйлж, явахгүй гэж зууралддаг нь эндээ дахиад хэд хонодог гэнэ. Элсэн дээр тухлангаа хүйтэн коктейль шимэн нар жаргахыг харж суувал ямар сайхан байхыг та төсөөлж байна уу? Энд нар жаргах мөч хамгийн сайхан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
43
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.