Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ахлах ангийн охиныг хүчээр үнсээд дуулах эрхээ хасууллаа

Хэвлэлийн хурал дээр Ямагүчи нулимс дуслуулан хүлцэл өчсөн бол хамтлагийн бусад гишүүд ч ард түмнээсээ уучлал хүслээ.


Японы “TOKIO” хамтлагийн дуучин Ямагүчи Тацүя насанд хүрээгүй буюу ахлах ангийн охиныг гэртээ дуудаж, архи уулгахыг оролдон, хүчээр үнссэн хэрэгт холбогдон, хэрэг нь шүүхэд шилжээд байна. Өмгөөлөгчийн хэлснээр талууд хоорондоо тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулсан ч нийгэмд нэр алдартай хүний хувьд тийм амархан салахгүй бололтой.

Хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард болсон бөгөөд Ямагүчи Тацүя хохирогчид мөнгө төлөн, хэргийг намжаагаад байсан ч сэтгүүлчид олоод мэдчихсэн юм. Ийнхүү өнөөдөр Ямагүчи хэвлэлийн бага хурал хийлгэж, уучлал хүслээ.
NHK телевизийн нэгэн нэвтрүүлгийн үеэр тус охинтой танилцсан дуучин хоёрдугаар сард түүнийг гэртээ дуудсан аж. Охиныг ороход архи уу гэж шахан, хүчээр тэврэн үнссэн тул охин зугтан гарч, Цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Хэвлэлийн хурал дээр Ямагүчи нулимс дуслуулан хүлцэл өчсөн бол хамтлагийн бусад гишүүд ч ард түмнээсээ уучлал хүслээ. Хамтлагийн харьялагддаг “Johnny & Associates” оффисоос Ямагүчи Тацүягийн урлагийн замналыг тодорхойгүй хугацаагаар буюу бараг бүх насаар нь зогсоосон гэж мэдэгдсэн юм. Түүний байнга оролцдог телевизийн 6 нэвтрүүлэг дахин урихгүй гэж зарласан бол 3 компани Ямагүчигийн тоглосон рекламыг дахин ашиглахгүй гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
32
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.