Хайх зүйлээ бичнэ үү

мин

Шүтдэг багийнхаа өмсгөлийг тэр чигээр нь шивүүлсэн фэн

Энэ шивээсийг 32 удаагийн “зочлолтоор” нийт 90 цаг шивүүлсэн байна.


Хөлбөмбөгийн хэнээтэй фэнүүд янз бүрийн солиотой юм хийдэгт бид хэдийнэ дассан. Шүтдэг багийнхаа бэлгэ тэмдгийг шивүүлдгийг ч бүгд мэднэ. Харин Бразилийн Хосе Маурисио багийнхаа өмсгөлийг тэр чигээр нь биен дээрээ шивүүлж, дэлхийг дэлдийлгэсэн юм.

33 настай Хосе Маурисио Рио-де-Жанейро хотын “Фламенго” багийн шүтэн бишрэгч. Энэ багт Зико зэрэг алдарт одод тоглож байлаа. Хосе багийнхаа өмсгөлийг шивүүлж, холоос харсан хүнд бол өмсгөлийг нь өмсөөд явж буй мэт харагдана. Энэ шивээсийг 32 удаагийн “зочлолтоор” нийт 90 цаг шивүүлсэн байна.

Маурисио ядуу зүдүү өссөн тул багаасаа “Фламенго”-гийн өмсгөл худалдан авахыг хоосон мөрөөдөөд суудаг байж. Тэгвэл одоо тэр мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ хэд дахин давуулж. Учир нь одоо тэр үргэлж “Фламенго”-той цуг.

“Би төрөхөөсөө л “Фламенго”-д хайртай байлаа. Энэ хайраа илчлэхийг байнга хүсдэг байсан. Харин одоо миний биений 40 хувь “Фламенго” болсон тул хайранд минь эргэлзэх хүн байхгүй биз ээ” гэж тэр ярьсан.

Шивээс хийлгэж байгаа явцаа тэр инстаграмаар шууд дамжуулж байсан тул “Фламенго”-гийн фэнүүд сэтгэл доглон харж суусан юм. Гэхдээ тэдний дунд Хосег дууриах хүн гарахгүй байгаасай гэж залбирья.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
20 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
28
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.