Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөлбөмбөг шашныг давахуй: Марадона - Бурхан, Месси – Адам.

Уран зураач Сантьяго Барбеито сүм хийд мэт болгохдоо Микеланжелогийн алдарт “Адамыг бүтээсэн нь” зургийг ашигласан.


Хөлбөмбөг шашин шүтлэгийг даваад ирэхийн цагт юу болох бол? Марадона – Бурхан, харин Месси – Адам болон хувирна. Хөлбөмбөгийн таним дахь супер зургийг толилуулья.
Аргентинд хөлбөмбөгт дургүй хүн гэж үгүй. Буэнос Айрес дэх хөлбөмбөгийн нэгэн сургуулийн зураг, чимэглэлийг хараад та энэ улсад хөлбөмбөг шашин шүтлэг болсныг бүрэн ойлгох болно.

Аргентиний нийслэлийн Барракас дүүргийн “Спортиво Перейра” баг хүүхэд багачуудын мини хөлбөмбөгийн сургуультай. Тус сургууль нэгэн танхимынхаа таазыг шинээр ингэж янзалсан юм.

Уран зураач Сантьяго Барбеито таазыг сүм хийд мэт болгохдоо Микеланжелогийн алдарт “Адамыг бүтээсэн нь” зургийг ашигласан. Түүний бүтээлд Эцэг Бурхан нь Марадона, Адам нь Месси болж, Аргентиний алдарт хөлбөмбөгчид Хуан Рикельме, Габриэль Батистута, Марио Кемпес, Серхио Агуэро, Клаудио Канижа, Рикардо Бочини, Ариэль Ортега нар сахиусан тэнгэр болсон байна.

Багийн дасгалжуулагч Рикардо Эльсгуд “Бидний хувьд хөлбөмбөгийн талбай бол хөлбөмбөгийн ариун сүм гэсэн үг. Ариун сүм хийд шиг ийм сайхан бүтээлтэй болсондоо баяртай байна. Манай тааз хэт бараан байсан тул зураач урьж, цагаан үүлтэй цэнхэр тэнгэр зуруулахаар шийдээд байлаа. Гэтэл зураач бидэнд Месси, Марадонаг зурсан нь дээр гэж хэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
16
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.