Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Генерал цолоо хураалгасан Т.Дашдэлэгийн хэлсэн 22 ХУРЦ эшлэл

Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна.


 
Монгол Улсад цэргийн дээд генерал цол бий болсны 74 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий дөрвөн хүний генерал цолыг хураасан билээ. “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа эдгээр дөрвөн генералын нэг Т.Дашдэлэгийн ярилцлагыг нийтэлсэн байна. Түүний хэлсэн хурц 22 эшлэлийг хүргэж байна. 

 

1. Миний өвөө Пунцаг гэдэг хүн Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж, Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцож явсан ардын хувьсгалын партизан. Харин миний аав П.Тожоон гэдэг хүн 1939 оны Халхын голын дайнд хуягт танкны жолооч байсан. 1945 оны чөлөөлөх дайнд мөн л орсон.

2. Өвөө, аав хоёр миний бахархал, генерал цол миний эрхэмлэж явах эрхэм цол.

3. 1980-1983 онд буюу гурван жил ЗХУ-ын Чита мужийн “Телембай” полигонд пуужин харвалтад оролцсон. Монголын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулж тэнд пуужин харваж байлаа.

4. Залуухан дэслэгчийг Батлан хамгаалахын жуух бичгээр шагнаж, таван жилд нэг удаа шалгалт өгч онц дүн авч, хугацаанаасаа өмнө ахмад цолоо авсан. Ахмад цол авч байсан цаг үеэрээ дандаа бахархаж явдаг. 

5. Эгэл жирийн байлдагчаас генерал болтлоо 40 жил тасралтгүй ажилласан даа.

6. Миний шууд удирдлага дор Монгол Улсын нисэхэд ашиглагдах тухай хууль, Агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм журмыг боловсруулсан. Ингээд УИХ болон бусад холбогдох газрууд баталсан. Одоо хүртэл мөрдөгдөөд явж байна.

7. Би 1000 гаруй цагийн нислэгийг осол аваар зөрчилгүй зохион байгуулсан түүхтэй.

8. Бид агаарын аюулгүй байдлыг хамгаалах бодлогод өндөр хөгжилтэй дэлхийн орнуудтай хөл нийлүүлэн алхаж байсан. Зарим зүйл дээр түрүүлж алхаж байсан уу гэхээс хоцорч, ард нь үлдэж байгаагүй гэдгийг ёстой ам бардам хэлнэ.

9. Бригадын генерал цолыг авсны дараа олон хүн болох юм болдог журмаараа болоод л генерал цолоо авчээ, баяр хүргэе гэж хэлж байлаа.

10. Би хийдгээ хийчихээд авах ёстой цолоо авсан.


11. Шуудхан бөгөөд товч хэлэхэд зэвсгийн наймааг Дашдэлэг хийчихдэг юм биш. Монгол Улс ч зэвсгийн наймаа хийж чадахгүй.

12. Улстөрчдийн хэлмэгдүүлэлтэд өртсөндөө одоо ч гэсэн харамсаж явдаг. 

13. Хийгээгүй хэргийнхээ төлөө шоронгийн өрөөнд тарчилж суух надад сайхан байгаагүй.

14. Монгол Улсын төлөө өөртөө байх бүх оюун ухаан, хүч чадлаа хоёргүй сэтгэлээр зориулж явсныхаа төлөө шийтгүүлсэн. Үүнд би гомдож явдаг. Би дуугүй л байсан шүү, энэ бүхэнд. 

15. Хэзээ нэгэн цагт болсон бүх зүйлийг ил гаргаж өөрийнхөө нэр хүндийг сэргээнэ. Хэн буруутай байсан, хөшигний ард юу өрнөсөн. Яагаад би ганцаараа шоронд тарчилж хэвтэх болсон гэдгээ ч ил болгоно.

16. Х.Баттулга намайг танихгүй биш танина. Энэ салбарт юу хийж байсныг мэдэх хүмүүсийн нэг.

17. Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байгаа зүйл юм.

18. Ард түмэнд генералаа гэж дуудуулсан хэвээрээ л байна. Энэ мөнхийн үнэн.

19. Өнөөдөр генерал цолтны баяр болж байхад ингэж байгааг ойлгохгүй байна. 

20. Би ийм зүйлд гудайдаг эр хүн биш. Туулаад л гарна. Хилс хэрэгт орсон гэдгээ ч нотолно. Цолоо ч эргүүлж авна.

21. Би гурван удаа шийтгүүлчихлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээ гаргаж миний нэр хүндийг унагаж шийтгэсэн. Дараа нь шоронд оруулсан, одоо цол хураалаа. 

22. Хэн нэгэн миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй л дээ.

 

Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншина уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
35
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.