Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ирээдүйд таны тухай хүүхдийн чинь дурсах 5 чухал зүйл

Үр хүүхэд үлдэх хорвоо.


1. Тэднийг аюулгүй байлгаж, хамгаалж байсан мөчийг (эсвэл тэднийг аюулд оруулж байсан мөчийг)

Хүүхэд бүрийн зүрхэнд аюулгүй тайван байх, хамгаалагдах гэсэн хүсэл төрдөг. Хүүхдүүд хар дарсан зүүднийх нь дараа тэвэрч тайвшруулж байсныг, орон доороос мангасыг хөөж байсныг, өөрийнх нь төлөө эрсдэлтэй үйлдэл хийн аюулаас аварч байсныг хэзээ ч мартдаггүй. Мөн яг үүн шиг таныг өөрөө мангас болох шахан уурлаж байсныг тэд санана. Хүүхдээ аюулгүй, хамгаалагдсан мэдрэмж дунд байлгах нь хамгийн чухал. Тэгвэл тэд ч бас өөрсдөө бусдыг хайрлан хамгаалах хүсэл, сэтгэлтэй болно.

2. Өөр зүйлд анхаарал хандуулалгүй зөвхөн тэднийг анхаарч байсан мөчийг

Тэдэнд анхаарал хандуулж байгаа эсэх чухал. Таныг ажлаа орхиод өөртэй нь хамт тоглохоор, кино үзэхээр, бөмбөг шидэхээр, хичээлд нь чинэ сэтгэлээсээ туслахаар оролдож байсан мөчүүдийг тэд маш тодоор дурсан санах болно. Хүүхдүүддээ цаг гаргаж, өөр зүйлд сатаарч орхилгүй, зөвхөн тэдэнтэй байх дурсамжийг бий болгоорой.

3. Таныг эхнэр/нөхөртэйгөө хэрхэн харилцаж байгааг

Хүүхдүүдийн хувьд аав ээжийн хоорондын харилцаа ямар байгаагаар хайр гэх зүйлийг анхлан ойлгож, ухаарч эхэлдэг. Хэзээ нэгэн цагт яг л ийм сайхан хайртай учрах юмсан гэмээр тийм итгэл, хайрыг хүүхдэдээ өг. Аав ээжийн харилцаа хүүхдийн хүмүүжил, төлөвшилтөд том байр суурь эзэлдэг.

4. Таны дэмжлэгийн үгийг (эсвэл шүүмжлэлийг)

Хүүхдийн сэтгэл гэдэг яг л нойтон цемент шиг. Та тэр үед нь ямар нэг зүйл сийлж, зурж үлдээвэл яг тэр чигээрээ л хатна гэсэн үг. Урмын үгс, ухаарал хайрлаж байсан сэтгэлийн яриаг тань тэд хэзээ ч мартахгүй авч үлдэнэ. Гэхдээ... Хэрэв та муу муухай үгсийг хэлэх юм бол тэр ч бас үлдэнэ гэсэн үг. Ямагт аливаа зүйлийг тайлбарлахдаа зөв үг олж хэлэхийг хичээгээрэй. Тэдний хэзээ ч мартахгүй тийм чухал, онцгой сайхан үгийг хэл.

5. Гэр бүлийн уламжлалыг

Хүүхдүүд аливаа зүйлийг урьдчилан таамаглах дуртай. Ямар нэг зүйлд догдолж, түүнийгээ хүлээх нь тэдэнд их чухал. Та гэр бүлийн бяцхан уламжлалтай болсноор тэд үүнийг хэзээ ч мартахгүй. Долоо хоног болгоны нэг оройг гэр бүлээрээ тойрч суун янз бүрийн хөлөгт тоглоом тоглох, кино үзэх, агаарт гарах, шинэ хоол турших өдөр болговол тэдний зүрх сэтгэлд энэ тун нандин дурсамж болж үлдэнэ. Магадгүй ямар нэг том баяр болоход яг л гэр бүлээрээ заавал очдог нэг газартай болж болох юм. Хэзээ нэг өдөр тэд үүнийг мөн өөрийн хүүхдэдээ уламжлан үлдээх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
36
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.