Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Маргаанд ухаан муутнууд ЯЛДГИЙГ судалгаагаар тогтоожээ

Хүний тархины хувьд магтаалаас илүүтэй шүүмжлэл чухал байдаг гэнэ.


Хүн өөрөө их маш сонирхолтой байгалийн өвөрмөц “бүтээгдэхүүн”. Бидний санах ой хэд хэдэн хэсгээс бүрддэг. Заримдаа бидний төсөөлж, ойлгож чаддаггүй зарим нэгэн зүйлийг шинжлэх ухаан хамгийн энгийнээр тайлбарлаж өгдөг. Таныг үргэлж “яагаад” гэдэг асуулт зовоодог бол эдгээр ойлголтуудад анхаарлаа нааш нь түр хандуулаарай. Магадгүй таны одоог хүртэл хариултыг нь хайж яваа зарим нэг асуултын хариу энд байх боломжтой юм шүү. 
 

1. Гал тогооны өрөө рүү яах гэж орсноо заримдаа бид мартаж орхидог. Яагаад вэ? 

 
Танил сонсогдож байгаа биз? Заримдаа бид гал тогооныхоо өрөө рүү бараг гүйх шахам орж ирдэг. Гэвч яах гэж, ямар зорилгоор орж ирснээ дорхноо мартаж орхидог. Энэ нь богино хугацааны санах ойтой шууд холбоотой бөгөөд энэхүү санах ой нь байнгын ажиллагаатай байдаг гэнэ. Хүн секунд тутамд ямар нэгэн зүйлийн талаар боддог. Аливаа мэдээлэл асар их хурдтайгаар тархинд ирж тэр хэрээрээ амархан арилчихдаг байна. Шинэ мэдээлэл болгон идэвхтэй нейроны тусламжтайгаар хүний тархинд хадгалагддаг төвөгтэй үйл явц. Заримдаа системийн алдаа гардаг байна. Мэдээлэл ухамсаргүйгээр буюу гэнэт алга болох магадлал өндөр байдаг аж. Тиймээс хүмүүс нэг өрөөнөөс нөгөө өрөө явах замдаа яах гэж, ямар зорилгоор явж байгаагаа амархан мартаж орхидог байна. Хүмүүсийн нэг дор олон юмыг бодож эргэцүүлдэг  нь үүний хамгийн том шалтгаан. Богино хугацааны санах ойн дөрөвний нэгтэй тэнцэх аливаа мэдээлэл хүний тархинд удлаа гэхэд нэг минут л хадгалагддаг байна. Өөрөөр хэлбэл хүн нэгэн зэрэг хоёр юмны талаар бодох үед шинэ мэдээлэл хуучныгаа “зайлуулдаг” гэсэн үг. 
 
2. Бид яагаад шүүмжлэлийг шууд хүлээж авч чаддаггүй вэ?  
 
 
Төсөөлөөд үз дээ, та үснийхээ стилийг өөрчилж өглөө ажилдаа ирлээ. Хамт ажилладаг арван хүний ес нь танд “сайхан харагдаж байна” гэж хэлэхэд ганцхан хүн л таны үсний стилийг зохихгүй байна гэж хэллээ. Хэний хэлсэн үг минут тутамд бодогдож байна вэ? Энэ нь өөрийн гэсэн шалтгаантай. Учир нь хүний тархины хувьд магтаалаас илүүтэй шүүмжлэл чухал байдаг гэнэ. Ямар нэгэн хүн танд сануулга өгч, эсвэл хэн нэгэн хүн өөрт чинь маш их дургүй гэдгийг мэдэх үед таны сэтгэл санаа автоматаар тавгүйтэх болно. Энэ үед таны бие махбод кортизолын гормоныг ялгаруулж хариу үйлдэл үзүүлнэ. Кортизолын гормон ялгараад зогсохгүй танд “хариу цохилт өг” гэсэн дохио өгдөг байна. Өөрөөр хэлбэл, та шүүмжлэлд хариу барихад бэлэн боллоо гэсэн үг. Энэ нь зөвхөн хүний бие физиологтой биш сэтгэл судлалтай шууд холбоотой үйл явц юм. Магтаал – эелдэг байдал. Харин шүүмжлэл – тааламжгүй байдал буюу тавгүйрхэл юм. Хүний хараа ухамсаргүйгээр  гадаад орчноос ирэх аливаа аюулыг байнга эрж хайсаар байдаг гэнэ. Үүнийг инээмсэглэж буй хүнээс илүүтэйгээр гуниглаж буй хүний царайнаас олж харах боломжтой юм. Учир нь хүний санах ой гунигтай хүмүүсийг автоматаар “аюултай” хүмүүсийн тоонд оруулчихдаг байна. 
 
3. Бид яагаад өөрсдийнхөө чадварт эргэлздэг вэ?
 
 
Маргаанд ухаантнууд ухаан муутай хүмүүст ялагддаг. Учир нь ухаан муутнуудын өөрөө өөртөө итгэх итгэл нь өндөр байдаг гэнэ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр “Даннинг - Крюгерийн эффект” гэж нэрлэдэг байна. Сэтгэл судлаач Даннинг, Крюгер нар нэгэн сонирхолтой туршилт хийж байжээ. Тэд хүмүүст даалгавар өгч хариултыг задлан шинжилсэн байна. Даалгавар муу гүйцэтгэгчид өөрсдийнхөө хариулт зөв байсан гэдгийг батлахыг хичээсэн аж. Харин даалгавар сайн гүйцэтгэгчид өөрсдийнхөө хариултанд гэнэт эргэлзэж эхэлжээ. Энэ үйл явцыг ажиглаж байсан Даннинг, Крюгер хоёр нэгэн таамаглал дэвшүүлсэн байна. Тэрхүү таамаглал нь ухаан муутнуудад зөвхөн сэтгэн бодох чадвар дутагддаг гэж бодох нь буруу. Учир нь тэдэнд өөрсдийнхөө хийж чаддаггүй зүйлийг “би хийж чаддаггүй юм байна” гэж  ойлгох, ухамсарлах чадвар бас дутагддаг.  
 
Ухаантнууд цаг, минут, секунд тутамд шинэ зүйлд суралцаж байдаг. Тийм ч учраас тэд өөрсдийнхөө бодож байгаа зүйлийг 100 хувь үнэн гэдэгт эргэлздэг. Тэд асуулт болгоны хариулт болж чадахаар судлагдаагүй мэдээлэл их байдаг гэдэгт итгэдэг. Харин ухаан "муутнууд" эргэлзээ тээж амьдардаггүй. Өөрсдийнхөө “зөв”-ийг батлах нь тэдний хувьд цорын ганц хялбар зүйл. 
 
Эх сурвалж: gazeta.ru

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.