Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жинхэнэ биш чихмэл амьтны зургаар түрүүлээд баригджээ

Цагаан шоргоолжны үүрний дэргэд ангуучилж байгаа шоргоолж идэштэн.


“Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зураг” (Wildlife Photography of the Year) шагнал нь байгалийн зураг авдаг гэрэл зурагчдын хувьд Оскар л гэсэн үг. Энэ шагналыг авахын төлөө зурагчид олон сар өдрөөр гадуур явж, аялаж, хэдэн цагаар отоонд суун, “ангаа” хүлээдэг билээ. Ингэж их зовж, хөдөлмөрлөсөн хойно Шагналын эзэн болохоор баяр хөөр нь хэд дахин их байх нь ойлгомжтой.
2017 оны “Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зураг” шагналын эзэн Марцио Кабрал ч үнэхээр их баярлаж байлаа. Тэрбээр үнэхээр ховор зураг авч чадсан юм. Бразилийн Эмас хүрээлэнд түүний авсан “Шөнийн ангууч” зураг олны гайхлыг төрүүлсэн. Цагаан шоргоолжны үүрний дэргэд ангуучилж байгаа шоргоолж идэштэн.

Харин шагнал гардуулах ёслол өнгөрсний дараа маргаан эхэлсэн. Мэргэжлийн чихмэл хийгчид зурган дээрх шоргоолж идэштнийг жинхэнэ амьтан биш хэмээн заргалдсан юм.  Учир нь тус хүрээлэнгийн үүдэнд байдаг шоргоолж идэштний чихмэлтэй байгаа байдал нь огт ялгаагүй байгааг тэд анзаарсан байна. Энэ тэр чихмэлийн зураг.

Шүүгчид “Шөнийн ангууч” зураг, чихмэлийн зургийг 5 эрдэмтэнд илгээж, судлахыг хүссэн байна. Тэд бүгд зурган дээрх шоргоолж идэштэн, чихмэл хоёрыг нэг “амьтан” гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэхээр Кабрал зэрлэг байгаль авах уралдааны дүрмийг зөрчсөн байна гэсэн үг.
Марцио Кабрал чихмэлийн зураг авснаа хүлээгээгүй ч түүний зургийг шагналаас хасан, өөрийг нь дахин тэмцээнд оруулахгүй болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
21
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.