Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

14-23 насныхны чөлөөт цагаараа хийж болох 8 "галзуу" зүйл


Уг нийтлэлийн гарчигт яагаад заавал нас заасан юм бол гэж гайхаж байгаа байх. Гэхдээ ингэвэл илүү "күүл" бас залуус илүү хандаж орох юм болов уу гэсэн санаа юм. "Би 24 настай, яагаад намайг багтаадаггүй билээ?" гэж бодоод орж ирсэн хүмүүс байвал энэ та нарт ч бас хамаатай нийтлэл юм шүү. Ер нь л залуу сэтгэлгээтэй хүн бүхэнд зориулав.

1. Галт тэрэгтэй аялал

Насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэсэг дээр нүдээ ань.   Галт тэргээр аялахад хамгийн бага зардал ордог гэдгийг та мэдэх үү? Тэгээд ойрхон явбал бүр хямдхан гэж мэд. Үүргэвчээ үүрээд, идэх хоол, уух усаа базаагаад гараад шидчих. 

2. Олны өмнө дуулж хуурдах

Хуучин "Гэрэлт гудамж" байдаг байхад ихээхэн ажиглагддаг байсан даа. Хөгжим тоглож чадах нэгэн нь тоглоод, дуулах нь дуулаад сууж байдаг байсан. Өөрийн дуртай зүйлээ хийнгээ давхар хөгжилдөж, хүмүүст ч бас баяр баясал бэлэглэж болно шүү дээ. Хүмүүс танд бутархай мөнгөө харамгүй хайрлаж ч магадгүй. Би лав дуртайяа үзээд зогсох байсан. Та ч бас тэгэхгүй гэж үү?

3. Богино кино хийх

Зүгээр л гар утсаараа хөгжилтэй богино кино хийж болно. Дараа нь үзэхэд сонирхолтой шүү дээ. Та амьдралд тохиох жижигхэн үйл явдлуудаа хүртэл бичиж хадгалаад байвал дараа нь асар их дурсамж хурааснаа мэдрэх болно. Богино кино хийж найзуудаараа өрсөлдсөн ч болох юм.

4. "Crush"-руугаа залга!

Манай нэг бичлэгийг санаж байна уу? Хэрвээ санахгүй байгаа бол доор бичлэгийг нь оруулъя. Та шууд залга эсвэл захиа бич. Энэ бол яах аргагүй хамгийн галзуу санаануудын нэг шүү.

5. Орь ганцаараа кино үзэж, парк дээр тоглож өдрийг өнгөрүүлэх 

Ганцаараа байхын сайхныг хангалттай мэдэрч аваарай. Үнэхээр үзмээр байсан киногоо ганцаараа явж үзээд, тоглоом тоглоод явахад сэтгэл сэргэж, онгойно. 

6. Номын дэлгүүр ороод, ямар нэгэн ном сонгож, завсар нь захиа хийж үлдээх

Тухайн номыг муухай болгохгүй байхад л болно. Та бяцхан дугтуйнд сайхан, гэгээлэг үгс бичээд ирээдүйн худалдан авагчийг гэнэтийн байдлаар баярлуулж болно. 

7. Хөгжилтэй бичлэгүүдийг дуурайж хийх

Кино болон клипийг инээдтэй байдлаар дуурайж гэр бүл, найз нөхдөөрөө оролцсон бичлэгээ бусдад сонирхуулсан олон хүн байдаг. Та ч ба стэгж болно. Жаахан хөгжилдөөд, галзуу байхад юу нь буруу гэж?

8. Хэрвээ та яг 14-23 настай бол U хөтөлбөрт нэгдээд эхний 3 сарын турш сар бүр 5GB дата бэлгэнд авч, Фэйсбүүк, Инстаграм, LookTV үзэхдээ ДАТА ҮНЭГҮЙ ашиглах боломжтой. 

U залуус 24 нас хүртлээ дараах байнгын урамшууллыг авна.  Дата чинь дуусахгүй. Хязгааргүй дата ашиглаж, задгай датанд төлбөр бодогдоно гэж санаа зовох хэрэггүй. Бас нэг гоё юм байна. Хосууд дугаараа бүртгүүлээд хоорондоо хязгааргүй үнэгүй ярих боломжтой. Хосынхоо дугаарыг бүртгүүлэх бол 1484 дугаарт Hos гэж бичин мессэж илгээгээрэй. Ийм гоё урамшуулал зарлагдсан байна лээ шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
10 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
48
22
0
0
0
1
8

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

>-< 2019.09.13 66.181.161.107

Yj u hotolbort negdh bol

0 Хариулах


uyanga 2019.09.08 202.72.247.54

fuck reklam,

1 Хариулах