Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ухамсарт буюу “люсид” зүүд гэж юу вэ?

Хэрвээ та ухамсарт зүүдлэгч болбол хаа сайгүй нисч, нас барсан хүмүүстэй уулзаж, дэлхийн хаана ч очиж үзэх боломжтой.


Зүүдээ захирч, зүүдэндээ болж буй үйл явдлуудад ухамсартайгаар оролцохыг “люсид” буюу ухамсарт зүүд гэдэг. Ухамсарт зүүдэнд хүн зүүднийхээ гол баатар болж, эсвэл хөндлөнгийн ажиглагчаар оролцож болно. Бүр цаашлаад тухайн зүүдийг бүтээгч нь ч болж болдог.

Манай эриний өмнөх IV зуунд алдарт гүн ухаантан Аристотель “Хэн нэгнийг унтаж байхад би энд байна гэж өөрийгөө тунхагладаг тэр зүйл бол зүүд юм” гэж хэлсэн байдаг. Мөн эрт дээр үед Христ, Будда, Исламын шашнууд зүүдэнд онцгой ач холбогдол өгдөг байв.

1902 онд Их Британийн иргэн Оливер Фокс ухамсарт зүүдийг нээсэн ба тухайн үедээ өөрийн нээлтийг “мэдлэгийн зүүд” хэмээн нэрлэж байв. Фокс “Би тэдгээр гайхалтай зүүдэндээ агаар мэт чөлөөтэй, бас аюулгүй байдаг байлаа. Учир нь аюул заналхийлэл ирвэл би сэрж чаддаг байсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Мөн ухамсарт зүүдний тухай бичсэн хэд хэдэн ном бий.

Жишээ нь, Патрисиа Гарфилд 1974 онд бичсэн “Бүтээлч зүүд” номондоо “Цаг хугацаа, орон зай, бие махбодын хязгааргүй эрх чөлөөг хүн ухамсарт зүүдэндээ мэдэрдэг” хэмээн бичжээ. Хэрвээ та ухамсарт зүүдлэгч болбол хүссэн бүхнээ зүүдэндээ хийж болно. Хаа сайгүй нисч, нас барсан хүмүүстэй уулзаж, дэлхийн хаана ч очиж үзэх боломжтой. Хүний мэдэрч болох бүхий л сайхан мэдрэмжийг мэдэрч, хүссэн асуултынхаа хариуг хүлээн авна. Өөрөөр хэлбэл та өөрийн тархинд хадгалагдсан мэдээллийн баазыг бүрэн ашиглах боломжтой гэсэн үг.

Ухамсарт зүүдлэгч болох арга техникүүдийг хөгжүүлснээр та ухамсартайгаар зүүдэлж чаддаг болно.

Ухамсарт зүүдийг хөгжүүлэх арга

Стэнфордын их сургуулийн нойрны лабораторийн эрдэмтэн Стефэн ЛаБержи “Ухамсарт зүүдэнд чиглүүлэх мэдээллийн нэгж” гэх арга зохиосон байна. Энэ техник нь зүүднээс сэрмэгцээ зүүдэндээ буцаж очоод, өөрийгөө ухамсарт зүүдлэгч болсон байгаагаар төсөөлж, “Би зүүдэлж байна, би өөрийгөө зүүдэлж байгаа гэдгээ ялган таньж мэдмээр байна” гэж өөртөө хэлэх хэрэгтэй аж.

ЛаБержи хэлэхдээ “Би энэ техникийг ашиглан олон удаа дадлага хийсэн. Одоо хүссэн шөнө бүртээ зүүдээ захирч чадна” гэжээ. Зүүдээ захирахад биеийн энерги зарцуулах хэрэггүй бөгөөд оюуны багахан энерги шаардагддаг аж.

Та ухамсарт зүүдлэгч болох бэлтгэлээ өнөөдрөөс эхэлж болно. Унтахаасаа өмнө дэвтэр үзгээ дэрэн дороо, эсвэл өөртөө ойр газар тавиарай. Өглөө сэрээд нүдээ шууд нээх хэрэггүй. Нүдээ аньж хэвтээд юу зүүдэлснээ санахыг хичээ.

Та зүүдэндээ хаана, хэнтэй, юу хийж байсан бэ? Санаж байгаа бүх зүйлээ үйл явдлынх нь дарааллаар бич. Зүүдний тэмдэглэлээ үе үе эргэн харж, таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг бичиж ав. Та зүүднээсээ олон шинэ зүйл таньж мэднэ. Таны зүүдний тэмдэглэл амьдралын тань нэгэн чухал хэсэг болно. Зүүдний аялалд тань амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Өчигдөр
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.