Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ирланд улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.


Ирланд улсын Их хурлын дарга Шон О’Фарел Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа.

Ирланд улс нь боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг өндөр эрэмбэтэй улсуудын нэг бөгөөд манай улсаас оюутан залуус хувийн журмаар тус улсад суралцдаг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү туршлагыг шат ахиулж, оюутан солилцооны чиглэлээр засгийн газрын түвшинд хамтарч ажиллах анхны санал тавьж дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

Мөн соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар дурдав.

Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлсэнээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгосон туршлагатай юм байна. Энэ хүрээнд сайн туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
21 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
26
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.