Хайх зүйлээ бичнэ үү

мин

Орон нутагт алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нээнэ

Бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгана.


“Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-108 дугаар тушаал батлагдан холбогдох ажлуудыг эхлүүлээд байна. Мөн Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны 2018 оны 2 дугаар сарын хурлаар 2018 онд орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохыг дэмжиж, ажлын төлөвлөгөө, төсвийг тус тус баталлаа. 

Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон  Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад “Үнэт металлын сорьцын лаборатори” байгуулах болсонтой холбогдуулж, Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах “Нэг цэгийн үйл ажиллагаа”-г эхлүүлэх юм.

Орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох үйл ажиллагааг эхлүүлж, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр баруун болон төвийн бүсийн аймгуудад алт олборлогч компани, бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгахын зэрэгцээ зах зээлийн өндөр үнээр худалдан борлуулах боломжуудыг бий болгоно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
1
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.