Хайх зүйлээ бичнэ үү

мин

Энэ сард заавал үзэх ёстой холимог тулааны тэмцээнүүд

Бразил бүсгүй Аманда Нуньес UFC-ийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Ракель Пеннингтонтой хийх юм.


Холимог тулааны фэнүүдийг энэ сард олон сайхан тэмцээн хүлээж байна. Хамгийн сонирхолтойгоос нь та бүхэнд танилцуулья.

5-р сарын 5. Москва, ОХУ
ACB 86

Бараг бүх тулаан нь сонирхолтойгоос гадна аваргын бүсийн төлөө 3 тоглолттой. Марат Балаев Юсуф Раисовтой хагас хөнгөн жинд, ялагдал амсаагүй яваа Аскар Аскаров хөнгөн жинд  Расул Албасхановтай, хагас хүнд жинд Батраз Агнаев Довлетжан Ягшимурадовтай тулалдах юм.

5-р сарын 5. Екатеринбург, ОХУ
Russian Cagefighting Championship 2

Федорын дүү Александр Емельяненко Бразилийн Габриэль Гонзагатай хийх тулаан онц сонирхолтой. “Торны цаанаас” гарч ирээд нэг ч ялагдаагүй байгаа Александр дээр хүмүүс бооцоо тавьж байна.

5-р сарын 12. Шеньжень, Хятад
M-1 Challenge 91

M-1 Global байгууллагаас WKG промоушентай хамтран зохин байгуулах энэ тэмцээнд Хятадын шилдэг тулаанчид дэлхийн сайчуултай өрсөлдөнө.

5-р сарын 13. Сан-Хосе, АНУ
Bellator 199

Хүнд жингийнхний Гран При тэмцээний шилдэг наймын сүүлчийн тулаанд Райан Бэйдер Мухаммед Лавалийн эсрэг гарна. Ялсан нь Мэтт Митрионтой тоглоно. Гол тулаан нь Жон Фитч - Пол Дэйли.

5-р сарын 13. Рио-де-Жанейро, Бразил
UFC 224

Бразил бүсгүй Аманда Нуньес UFC-ийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Ракель Пеннингтонтой хийх юм. Нуньес нутагтаа тоглох тул эхний үед л хүнд цохилтоор ялах магадлал өндөр. Саяхан бразилчуудыг зэрлэг амьтад гэж доромжилсон Колби Ковингтон Бразилид Рафаэль дос Аньостой тоглохоор очно. Түүнийг үзэгчид яаж хүлээн авахыг таашгүй. Витор Белфорт, Лиото Мачида гэсэн холимог тулааны домгууд гар зөрүүлнэ.

5-р сарын 18
ONE Championship “Unstoppable Dreams”

Австралийн вьетнам тулаанч, хоёр бүсийн эзэн Мартин Нгуен Сингапурын Кристиан Литэй тулалдах юм. Гэхдээ тэдний тулаан энэ үдшийн гол үзүүлбэр биш. Сингапур бүсгүй Ли Японы Ямагүчитэй гол тулааныг хийнэ.

5-р сарын 19. Ноттингем, Их Британи.
ACB 87

ACB лигийн Их Британи дахь ээлжит шоу. Английн Кейн Муса Шотландын Роберт Вайтфордтой үзэлцэнэ.

5-р сарын 19. Ростов, ОХУ
Fight Nights Global 87

Бразилийн Фабио Мальдонадо хагас хүнд жингийн аваргын бүсээ хамгаалахаар Оросын Никита Крыловын эсрэг гарч ирнэ.

5-р сарын 20. Сантьяго, Чили
UFC Fight Night 129

”Нигерийн аймшиг” хочит  Камару Усман Демиан Майед хэр аймшигтайгаа харуулна.

5-р сарын 24. Санкт-Петербург, ОХУ
M-1 Challenge 92

Олон улсын эдийн засгийн форумд зориулсан тэмцээн.  Сергей Харитоновын эсрэг залуу тамирчин Антон Вязигин гарна.

5-р сарын 25. Лондон, Их Британи
Bellator 200

200 дахь ойн тэмцээний гол карт нь Гегард Мүсаши Бразилийн Рафаэль Карвалью нарын бүсийн төлөөх тулаан. Өмнө нь Хорватын Мирко Филипович Рой Нельсон гэсэн ахмадууд гарна. Орос бүсгүй Анастасия Янькова, Кейт Жонсон нарын тулаан ч сонирхолтой.

5-р сарын 27. Ливерпуль, Их Британи
UFC Fight Night 130

Том одод байхгүй ч Стивен Томпсон, Даррен Тилл гэсэн үзүүштэй тулаантай. Хэн ялсан нь UFC-ийн аварга цолонд ойртох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
15
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.