Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө: Орой идэхэд тохиромжтой 6 ЗУУШ

Оройн хоол нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн эрч хүчтэй шууд холбоотой.


Оройн зуушаа зөв сонгох тухай Анагаах ухааны доктор (PhD), “Herbalife Nutrition” компаний шим тэжээлийн зөвлөх Ч. Оюуны зөвлөснөөр хүргэж байна. 

1.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой хэмээн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай байх хэрэгтэй. 

Оройн үндсэн хоолноос гадна унтаж амрахаас 1-2 цагийн өмнө буюу 20-21 цагийн үед ямарваа нэг хөнгөн зууш идэхдээ хэд хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон хоол тэжээлийн олон судалгааны үр дүнгээс харахад өндөр илчлэг бүхий оройн хоол, зууш нь биеийн жинг нэмэгдүүлдэг нь батлагдсан. Яг унтахын өмнөхөн илчлэг өндөр, энгийн нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх нь шөнөдөө ойр ойрхон сэрэх, тайван бус, өнгөц унтах, өглөө нь ядарсан байдалтай босч, тухайн өдрийг эрч хүч, үр дүн муутай өнгөрөөх нь элбэг.  Ингээд өдрийн турш цусан дахь сахарын хэмжээ ойр ойрхон хэлбэлзсэний улмаас нэг дор их хэмжээтэй идэхэд хүргэдэг. Иймээс оройн зууш сонгохдоо зайлшгүй анхаарал хандуулах нь чухал бөгөөд энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлнө гэдгийг санаарай. 

2.

Оройдоо аливаа хүний хөдөлгөөний идэвх сулардагтай холбоотойгоор хоол хүнсээр авсан илүүдэл илчлэгийг шатаах нөхцөл боломж бага учраас оройн зуушаар аль болох хөнгөн, шингэц сайтай, ердөө 100-150 орчим ккал бүхий илчлэг агуулсан зууш сонгох нь зохимжтой. Ингээд оройн зуушны хамгийн тохиромжтой төрлүүдийг дор зөвлөж байна. 

3.

Оройн цагаар тохиромжтой бус зуушны төрлүүдийг дор зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.