Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүсгүйчүүд эрчүүдийг сонжин хардаг 5 газар

Ер нь бол сайхан костюмтэй эр хүний өмнө удаан тэсэх эмэгтэй ховор гэдгийг санаарай.


Эрчүүд эмэгтэйчүүдийг хаана, ямар газарт хардаг талаар ийм судалгаа байхгүй. Учир нь эрчүүд хаана ч, ямар ч байдалд бүсгүйчүүдийг хардаг гэдэг нь түүхийн урт хугацаанд батлагдсан зүйл. Эмэгтэйчүүд тэдэн шиг тийм идэвхтэй биш. Гэхдээ тэд ч бас эсрэг хүйстнээ сонирхохоос буцахгүй. Харин хүнд мэдэгдэхгүйгээр сонжиж чаддаг байна. Онилогдсон бай нь овоо хараанд ороод байгаагаа ч анзаардаггүй.

Офис

Ер нь бол сайхан костюмтэй эр хүний өмнө удаан тэсэх эмэгтэй ховор гэдгийг санаарай. Гэхдээ хэчнээн сайхан хослолтой ч ажлын байран дахь биеэ авч явах байдал тун чухал. Ажилдаа сайн, бусаддаа тусалдаг, эерэг энергитэй бол та “Офисийн ханхүү” болох магадлал тун өндөр.

Наран шарлагын газар

Газар сайгүй нүцгэн биеэ гайхуулаад яваад байдаг эрчүүд цөөнгүй. Гэхдээ эмэгтэйчүүд булчинлаг сайхан биеийг харах болгондоо догдлоод байдаг гэсэн үг биш. Харин наран шарлагын газарт бол өөр хэрэг. Энд бүсгүйчүүд нууцаар ч гэсэн бахархан бахархан таныг ширтэж байгаа гэдгийг ойлгоорой. Хэдэн жил төмөр өргөсний чинь ач тус энд л гарах юм.

BAR

Бааранд хүмүүс зугаацах, цэнгэх, танилцах зорилгоор ирдэг. Энд шинэ хүмүүстэй танилцахад хамгийн амар. Бааранд эрчүүд эмэгтэйчүүдийг яаж хардаг шиг тэд ч бас ажиглан, сонжиж суудаг. Яаж ууж байна, хэр хөгжилтэй залуу гэдгийг чинь тэр дор нь л дүгнэчихнэ.

Олон нийтийн унаа

Метро, галт тэрэг, автобусанд бүсгүйчүүд эрчүүдийг шинжин харах дуртай. Гэхдээ мэдээж ойртоод түшээд ирэхгүй.

Номын дэлгүүр

Номын дэлгүүрт ирсэн эмэгтэй болгоныг та номын хорхойтон гэж бодож болохгүй. Энд ном авахаас гадна боловсролтой, мэдлэгтэй залуутай танилцах гэж бүсгүйчүүд ирдэг юм. Ижил төрлийн ном сонирхдог бол яриа хөөрөө ч тэр дороо өрнөнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
35
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.