Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Франц-Перугийн гал гарсан тулааны тухай таны мэдэх ёстой бүх зүйл

“Аваргыг хаяж, аварга болдог” гэдэг үг C хэсэгт яг тохирно.


Хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг дэлхийн аваргын тэмцээн эхлэх дөхсөөр. Энэ жилийн ДАШТ ОХУ-д болно гэдгээрээ монголчууд бидний хувьд тун онцлог болж байгаа билээ. Дараагийн буюу 2022 оны ДАШТ алс холын Катарт болно гэхээр хөлбөмбөгийн хамгийн том энэ наадмыг амьдаар нь ойрхон дээр нь одоо л үзэхгүй бол ахиад хэдэн жил хүлээхийг хэн ч таашгүй.  

Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх юм.

Тэгвэл Шангри-Ла Моллоос 50 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд дэлхийн аваргыг дэргэдээс нь үзэх супер шагналтай сугалаат худалдаанд оролцох боломж танд байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн Франц-Перугийн гал гарсан тоглолтыг хосоороо үзэх супер шагналтай сугалаат худалдааны азтаныг энэ сарын 13-нд тодруулна. Хамгийн гол нь, энэ өдөр сугалаанд оролцогч өөрийн биеэр оролцох хэрэгтэй гэсэн шүү. “Win like a champion” сугалаат худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин тэмцээний C хэсгийн тоглолтын хувьд Франц, Дани, Перу, Австрали гэсэн багууд өрсөлдөнө. Дэлхий, Европын аварга болж байсан Францын шигшээ баг хэсгийг тэргүүлэх гол баг гэгдэж байгаа ч бөмбөг бөөрөнхий тул хэн нь ч гараад ирэхийг үгүйсгэхгүй.  “Аваргыг хаяж, аварга болдог” гэдэг үг C хэсэгт яг тохирно.

Франц – Перу

Энэ тоглолт  зургаадугаар сарын 21-нд ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тоглолт болох 11 хотоос Монголд хамгийн ойр хот бол Екатеринбург. Хэсгийн хоёр дахь тоглолт тул эхний тоглолтын үр дүнгээс шалтгаалж, багууд баримтлах тактикаа сонгох болно. Эхний шатанд (VI.16) Франц Австралитай, Перу Данийн шигшээ багтай таарсан байгаа.     

Амжилт

Францын шигшээ баг

Олон улсын хөл бөмбөгийн холбоог байгуулсан цөөн хэдэн улсын нэг нь Франц. 1930 оноос эхлэн ДАШТ-д 14 удаа оролцохдоо 1998 онд нэг удаа дэлхийн аварга болсон. Тэр үед багийн ахлагч байсан Дидье Дешам одоо багийн ерөнхий дасгалжуулагч.

ДАШТ-ий 1998 оны аварга, 2006 оны мөнгө, 1958, 1986 оны 2 хүрэл медальтай. 
Европын АШТ-ий 1984, 2000 оны аварга. 2016 онд мөнгөн медаль, 1996 оны хүрэл медальт.
FIFA Confederations Cup тэмцээний 2001, 2003 оны хошой аварга. 
1984 оны олимпийн аварга. 
Les Blues (цэнхэр) хочтой.

Перугийн шигшээ баг

1930 оноос ДАШТ-д оролцсон. Дээд амжилт нь 1970, 1978 онд шилдэг 8 багт шалгарч байв. 
Америкийн цомын тэмцээнд 29 удаа оролцож, 1939, 1975 онд түрүүлсэн.
Америкийн цомын 6 хүрэл медальтай. 
La blanquirroja (цагаан- улаан) хочтой. 

Хэн нь ялах вэ?

Францын шигшээ баг ДАШТ-д оролцох 32 багаас хамгийн үнэтэй нь. Тэдний багийн 32 тоглогчийн нийт үнэ 1 тэрбум ам.доллар болсон. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтын эхний 3 тоглогчийн хоёр нь буюу 19 настай Килиан Мбаппе, 20 настай Усман Дембеле нар Францын шигшээд байдаг. Тэднээс гадна Антуан Гризманн, Оливье Жиру, Антони Марсьяль гэсэн дэлхийн хэмжээний маш олон довтлогчтой. Дасгалжуулагч Дешамын багийн 32 тоглогчийн 16 нь давхар иргэншилтэй. Өөрөөр хэлбэл гадаад орноос ихэнх нь Африкаас ирсэн тоглогчид байна. Францын фэнүүд тоглолт болгоны өмнө сүлд дуу “Марсельеза” дуулдаг. Хэсгийн бүх тоглолтдоо ялахын тулд тэд гарч ирнэ. Учир нь энэ хэсэгт тэргүүлэхгүй бол дараагийн шатанд Мессигийн Аргентинтай таарах магадлал өндөр байгаа юм. 

Цол хэргэм, үнэ цэнээр Францаас хавьгүй буурай ч Өмнөд Америкийн багууд бууж өгдөггүй, эцсээ хүртэл үзэлцдэг сайн талтай. 1982 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий эрх авсан тул ард түмэн ч итгэл тавин хүлээж байна. Дэлхийн чансааны 11-т бичигдэж байгаа. Европын том багт тоглодог од байхгүй ч жигдхэн. Энэ нь тэдний давуу тал. Дээр дурдсанчлан эхний тойрогт Данийн багтай хийсэн тоглолтын үр дүнгээс хамаарч, Перугийн тактик өөрчлөгдөнө. Данийг хожсон бол Францтай хамгаалж, харин ялагдсан бол дайрч тоглох нь ойлгомжтой. 

Хоёр багийн тоглолтын хачирхалтай нэгэн тоо баримт байгаа нь хоорондоо ердөө нэг удаа таарч тоглосон. Гэхдээ Перугийн шигшээ баг Францын багийг талбай дээр нь Парист 0-1 харьцаатай буулган авч байжээ. 

Юу үзэх вэ?

Уго Льорис, Канте, Погба, Гризманн, Мбаппе нарын оддыг амьдаар нь харах алтан боломж. Ялангуяа дэлхийн шинэ од, ирээдүйн шилдэг тоглогч гэгдээд буй Мбаппе. 2018 оны дэлхийн аварга болох таамаглалын нэгт Францын шигшээ баг бичигдээд байгаа. 

Перугийн багийг өрсөлдөөнөөс хасаж болохгүй. Багийн лидер Фарфан 33 нас хүрсэн ч гялалзсаар байна. Түүний хувьд нэгэн давуу тал байгаа нь Москвагийн “Локомитов” багт тоглодог тул ОХУ-д шүтэн бишрэгч ихтэй. Перугийн багийн улаан судалтай цагаан өмсгөл хөлбөмбөгийн хамгийн сайхан, сүртэй өмсгөлийн тоонд ордог билээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.12.13
Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд
3
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.