Хайх зүйлээ бичнэ үү

мин

Н.Төгсцогт эрчимтэй бэлтгэлдээ оржээ

Нямбаярын Төгсцогт энэ сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо хийнэ.


Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт энэ тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо хийхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх 9 тулаанд бүгдэд нь ялалт байгуулахдаа наймд нь КО буюу нокаутаар ялсан манай Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон.
Өдгөө 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан ажээ. Тэрбээр 156 см өндөртэй бөгөөд Төгсөөгөөс даруй 17 см намхан боловч гарын алд нь 168 см буюу манай хүнтэй яг адилхан байна. “EL GUERRERО” буюу “Дайчин” хочит Эскандон 2014 оны 12 дугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Эдүгээ Эскандон BoxRec чансаагаар жиндээ 11 дүгээрт, манай Төгсөө 23 дугаарт бичигдэж байгаа билээ.

Калифорниа мужийн Лос Анжелес хотноо бэлтгэлээ базааж буй Н.Төгсцогттой холбогдож товч ярилцлсанаа спорт сонирхогчиддоо толилуулая.
-Тулаан болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл хэр хангагдаж байна?
Н.Төгсцогт:- Энэ тулаан урьд өмнөх тулаануудаас илүү сонирхолтой, их хүнд тулаан болох учир маш их бэлтгэл хийж байна. Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл гэсэн хуваариар амьдарч байна гэхэд болно. Өрсөлдөгч маань чансаа өндөр, өмнө нь хоёр ч холбооны аваргын бүс зүүж байсан хүн. Тиймээс тун хянамгай бэлдэж байна. Өрсөлдөгчөө судлаж , тактикаа боловсруулсан, эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод байна.
-Энэ удаагийн тулаан хэдэн раунд үргэлжлэх вэ?
Н.Т:- 10 раунд тулалдахаар товлогдсон.
- Өнгөрсөн тулааны үеэр баруун гарын бэртэл чинь эдгээгүй байсан тул тулааны өмнө сайн спарринг хийж чадаагүй гэж байсан. Бэртэл нь эдгэрсэн үү?
Н.Т:- Баруун гарын бэртэлттэй өмнөх тулааныг хийсэн. Бүүр гүйцэд эдгээгүй байгаа ч одоо гайгүй болсон. Спарринг хийж байгаа.
-За амжилт хүсье!
Н.Т:- Баярлалаа! Монголынхоо ард түмэнд урамтай сайхан тулаан үзүүлж, ялалтаар бэлэг барихыг хичээнээ.

“King Tug” Н.Төгсцогт – “ El Guerrero” буюу “Дайчин” Оскар Эскандон нарын тулааныг АНУ-ын FOX Sports 1 сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
25
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.