Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Манай улс жилд дунджаар 1.2 сая тонн хуванцар бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдал ялгарч байна

Н.Цэрэнбат сайд шил, хуванцар ашиглагч ААН-үүдэд хандан уриалга гаргажээ.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хог, хаягдал дахин боловсруулагчдыг дэмжих уриалгыг шил, хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан байна.

Тэрбээр уриалгадаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан шил болон хуванцар ашиглагч аж ахуйн нэгжүүдэд дараах уриалгыг хүргүүлж байна.

Манай улс жилд дунджаар 3,5 сая кг хуванцар, 44 сая ширхэг шилэн лонх болон тэдгээртэй ижил төрлийн бүтээгдэхүүн импортолдог гэсэн ГЕГ-ын мэдээлэл байна.

Харин жилд дунджаар 1.2 сая тонн хуванцар, 382 мянган тонн шил, шилэн бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдал ялгарч байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа учир хог хаягдал дахин боловсруулагч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, дахин боловсруулсан хог хаягдал ашиглагч аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Тиймээс та бүхнийг хог хаягдалгүй эх дэлхийгээ гэсэн зарчмыг баримтлан дотооддоо дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний бус зориулалтын хуванцраас татгалзах, шилэн сав баглааг дахин ашиглахыг уриалж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хог хаягдалгүй эх дэлхийн ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” хэмээжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
2
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.