Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Таныг “эрүүл бус” үерхэл, харилцаанд байгааг илтгэх 11 шинж тэмдэг

Түүнийг орхихоосоо айх хэрэггүй.


Хэн нэгэнд дурлаж, тэр хүнтэйгээ хамт байна гэдэг хүмүүсийн мэдэрдэг сайхан мэдрэмжүүдийн нэг.  Гэхдээ та эрүүл бус харилцаанд байгаа тохиолдолд сайхан мэдрэмж төрөхгүй л болов уу. Танд ямар нэг зүйл буруу байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ 11 шинжээс хэд нь байгааг та хараарай.

1. Маш их маргалдана.

Бид зүгээр л нэг аяга угаах эсвэл эрт босох талаарх маргалдааныг яриагүй. Харин байнгын үглэж, хашхирч, муу муухай үг хэлж, уйлж маргалдахыг хэлж байна. Хэрэв ямар нэг асуудал гарахад эвээ олох гэж уддаг, тэр хүртэл өчнөөн маргаан хийдэг бол хамт байхад тун ч хэцүү байх нь дээ.

2. Аливаа зүйлийг нууж эхэлнэ.

Хэн нэгэнтэй утсаар ярихдаа, зурвас илгээхдээ худал хэлж, нууж байвал энэ үнэнч бус байдлын илрэл байж мэдэх юм. Эсвэл таныг зүгээр л нэг найзтайгаа инээлдэж хөхрөлдөхөд дургүйцэж, найзуудтайгаа уулзах гэхээр хорьдог бол, харин өөрөө хүссэнээрээ “эрх чөлөөтэй” явж, дургүйцэхэд тань биеэ өмөөрөн маргаан эхлүүлдэг бол энэ харилцаа бүтэхэд хүнд.

3. Хүссэнээ хийх боломж өгөхгүй байх.

Та өөрийн биш ямагт түүний хүслээр явдаг юм биш биз? Мэдээж буулт хийх, түрүүлээд уучлал эрэх, анхааралтай сонсож, хүслийг нь биелүүлэхийг хүсэх гэх мэт зүйл хосуудын дунд байдаг ч та “дандаа” ингэдэг хүн нь бол эрүүл бус харилцаанд тооцогдоно.

4. Та бүх зүйлд буруутай мэт мэдрэмж төрнө.

Магадгүй таны харилцдаг, үерхдэг хүн таныг ийм зүйл мэдэрч байгаа гэж мэдэхгүй байж ч болох юм. Эсвэл та энэ мөчийг хүртэл өөрийгөө бүх зүйлд буруутгаж явдгаа ухаараагүй байж мэдэх. Гэхдээ та юу ч болсон өөрийгөө буруутгаж, гэмтэй мэдрэмж төрдөг бол энэ дааж явахад хэцүү зүйл. Ярилцаад үзэх хэрэгтэй. Харин дараа нь ч гэсэн энэ мэдрэмж байсаар л байвал эрүүл бус харилцаа гэж ойлгож болно.

5. Нэг талын харилцаа.

Үерхэл, харилцаанд хүмүүс нэг нэгнээсээ урам авч, дэм болж, хайрлах гэж л ордог байтал танд ямар ч сайн сайхан мэдрэмж төрөхгүй, бүх зүйлд ганцаараа байгаа мэт мэдрэмж төрвөл энэ асуудал. Та л магадгүй тэр хүнийг хамгийн их анхаарч, халамж тавьдаг байх. Харин эргүүлээд танд сэтгэл гаргадаг уу?

6. Таныг сэтгэлээр унагаана.

Таны мөрөөдөл, зорилго, итгэлийг тань мохоож байна уу? Таныг чадахгүй, өөр зүйл зөндөө байхад битгий цаг үрээд бай гэж хэлж байна уу? Танд бодит, үнэн зөвлөгөө өгөх биш юм болгон дээр дутуу үнэлж, чадахгүй гэж хэлж байвал та гарцаагүй эрүүл бус харилцаанд байна.

7. Танд чухал зүйлийг хийхээс татгалзана.

Таны хувьд туйлын чухал зүйл, арга хэмжээ, заншил байлаа ч тэд дургүйцнэ. Эсвэл зүгээр л та маш цэвэрч байгаад, аяга таваг хөглөрөхөд дургүй гэж гурван удаа хэллээ ч тэр тоохгүй завааруулсаар л байж мэдэх. Энэ нэг талаараа таныг хүндэтгэхгүй байгаа хэрэг.

8. Маш хаагдмал, хэт наалдсан харилцаа.

Хоёулхнаа байж, ертөнцөөс тасрах мэдээж сайхан зүйл. Гэхдээ өөр хүмүүстэй ч уулзаж нөхөрлөхгүй, гоё сайхан зүйл хийхгүй, гадуур дотуур ч явахгүй заавал хамт л байх ёстой гэдэг хүн танд таарсан юм биш биз? Таны хэсэгхэн ч гэсэн ганцаараа байх, гэр бүл, найз нөхөдтэйгөө байх хүслийг тоолгүй бүх зүйл дээр оролцож, хэт наалдсан мэдрэмж төрүүлж байна уу? Магадгүй тэд таныг өөрийнх нь найзуудтай дотно байхыг шаардаж, хийдэг зүйлийг нь хийхийг шаардана. Энэ нь яг л нэг хавх гэсэн үг юм.

9. Хүчирхийлэл.

Ганц биеийн гэлтгүй сэтгэл санааны хүчирхийлэл энд багтана. Хүчирхийлэл гэхээр зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд дээр ярих гээд байдаг үе ч бий. Гэхдээ эрэгтэй хүмүүс хүртэл сэтгэл санааны хүчирхийлэлд автдаг. Энэ тухай мэдээг ЭНД дарж уншина уу. Тэд таныг хүчилж, болохгүй бол цохих, татаж чангаах, хашхирч, юм чулуудаж ч мэднэ. Зарим талаараа дотно харилцааны үед тэр таныг өвтгөнө. Энэ мөчид танд найдаж болох хэн ч үгүй мэт санагдах болно. Хэрэв ийм бол өөрийнхөө төлөө түүнийг хурдан орхи.

10. Хүслээр нь өөрчлөгдөх.

Таныг жингээ хас, богино зүйл битгий өмс, үсээ будуул, ажлаа соль гээд олон талаар тэр өөрчлөх гэж оролдож байж болох юм. Та байгаагаараа л өөртөө таалагдаж байх ёстой атал юм бүхнийг тань шүүмжилж, ийм зүйл сурч мэд, чи ингэхгүй бол яаж гоё харагдах юм, яаж ухаантай байх юм гэх мэтээр таныг шүүмжилдэг бол нэн даруй болих хэрэгтэй.

11. Та аз жаргалгүй байвал энэ эцсийн зогсоол.

Харилцаа, үерхлийн хамгийн чухал зүйл нь аз жаргалтай байх. Гэтэл та аз жаргалгүй байна уу? Түүнтэй байх хором мөчөөс таашаал, тайван байдал мэдрэхгүй, тавгүй, өөртөө итгэлгүй байна уу? Хэрэв ийм мэдрэмж төрж байгаа бол энэ гарцаагүй эцсийн зогсоол. Орхихыг хүсэж байгаа бол шуудхан шийдвэрээ гарга. Аз жаргалтай байх хором мөч өөр өдөр ирэх л болно. Харин энэ байдлаараа та эрүүл бус харилцаанд байсаар байвал магадгүй нэг л өдөр та гарахаас оройтсон мэт санагдаж, өөртөө итгэх итгэлээ бас олон зүйлээ алдсан байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.