Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Ли Хуа Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.


Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Дэд тэргүүлэгч Ай Ли Хуа өнөөдөр (2018.05.04) Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.  

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд 2014 онд тогтооосон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хурдацтай өргөжиж, үндсэн гүүр нь ӨМӨЗО болж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Ай Ли Хуа “Хөрш орнуудтай найрсаг, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах БНХАУ-ын дарга Ши Жинпиний гадаад бодлогын дагуу Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 оны байдлаар 6.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэж, хоёр тал хамтдаа хөгжих, хамтдаа хожих зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хилийн боомт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг улам хөгжүүлэх, түүнчлэн Монгол, Хятадын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Хатагтай Ай Ли Хуа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон Хятад, Монголын хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг дурдаад Эрээн, Замын-Үүдэд түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөлд Хятадын тал өндөр ач холбогдол өгч буйг нотлов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурсан Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх санамж бичгийн дагуу Монголын тал хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно хэмээн мэдэгдлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
32
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.