Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бидний амьдралдаа ганц ч болтугай таарч байсан 14 төрлийн багш

Арван жил, оюутан насаа дурсахуй.


1. Сургуульд хэтэрхий “күүл”-дэх багш

Хэнтэй ч найз байж чадах мэт чөлөөтэй, гоё хувцасладаг, гоё дуу хөгжим сонсдог ийм багш нар мэр сэр байдаг л юм. Гэхдээ миний хувьд хэзээ ч таарч байсангүй. Хэрэв ийм багшаар хичээл заалгаж үзсэн, заалгадаг бол өөрийгөө азтайд тооцоорой.

2. Хэтэрхий их ярьдаг багш

Та ганц юм асуух гээд гараа өргөтөл тэр таны хамгийн том алдаа болж хувирч байсан үе бий юу. Тийм ээ, тэр багш ярихаа хэзээ ч болихгүй. Бас юу ч болсон ямар нэг ярих сэдэв гаргаж ирдэг. Хамгийн гайхалтай нь тэд бүтэн цаг ч ганцаараа ярих чадалтай байдаг.

3. Хэдэн настайг нь таамаглах аргагүй багш

Таныг анх сургуульд ороход байж л байсан, төгсөхөд ч мөн багшилж яваа ахмад багш нар үүнд багтана. Тэд ямагт нэг янзаараа байдаг нь гайхалтай шүү. Бас сурагч болгоныг бараг нэг бүрчлэн мэддэг нь хосгүй чадвар юм. Аан бас зүрх рүү “ёонк” хийх үгийг маш чадамгай олж хэлдэг.

4. Мартамхай багш

Тэд сурагчдын нэр, өмнөх шалгалтын огноо, гэрийн даалгавар, бие даалт гээд олон зүйлийг мартана. Ямар нэг зүйл тохирсон байлаа ч дараа нь багш чинь мартсан л явж байх болно.

5. Царайлаг багш

Ангид орж ирэхэд нь л гэрэл гийм тийм царайлаг багш нар байдаг. Хаанахын ч билээ нэг судалгаагаар багш царайлаг байх нь хичээл төвлөрөлт, сурлагад сайн гэж байсан шүү. Тэр багшийн хичээл дээр хүн болгон маш идэвхтэй байдаг гэхэд болно.

6. Чиглүүлэгч багш

Тэд зөвхөн хичээлийн мэдлэг олгоод зогсохгүй амьдралд тань нөлөөлөх тийм зүйлийг зааж сургадаг. Хичээл дээрээ эсвэл хичээлийн дараа тэд хүссэн ямар ч сурагчтай чин сэтгэлээсээ ярилцаж, амьдралын тухай, асуудлуудын тухай зөвлөгөө өгдөг. Яг л кино дээр гардаг багш нар шиг гэсэн үг.

7. “Аймаар” багш

Тэр багшийг хонгилын үзүүрээс ирж байхыг хараад л хүүхдүүд айдаг. Шалгалт, бие даалт, асуулга зэргийн тухай ярихад та нарын хувьд яг л дэлхийн төгсгөл шиг мэдрэгдэх болно.

8. Хичээлийг нь хэн ч тоодоггүй багш

Үүнд шинэ багш нар эсвэл их дуугүй, даруу төлөв багш нар багтдаг. Уг нь их сонирхолтой, гоё зүйл заадаг ч хүүхдүүд нэг ёсондоо тэр багш нарыг “дээрэлхдэг” юм. Энэ их таагүй хандлага шүү. Ямар ч багш байсан хичээл дээр нь хүндэтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг ийм багш нарын хичээл дээр үймүүлж байгаа хүүхдүүдээс харж болдог.

9. Өөрийнхөө тухай ярьдаг багш

Гадаад байсан тухайгаа, яаж тэмцээн уралдаанд орж, яаж амьдардаг тухайгаа гээд энэ багш нар түүхээ сөхөн ярих дуртай. Мөн нэг ярьсан зүйлээ хэд хэд давтан ярих нь ч бий.

10. Мэдлэг нь дотроо багтаж ядсан багш

Хэлсэн ганц үгийг нь хүртэл бичээд авмаар багш нар байна. Тэдний хичээл маш сонирхолтой, хүүхдүүд багш нарыгаа яриулаад л байхын тулд чимээгүй сууцгаана гээч.

11. Эвгүй багш

Нэг л тийм өөр ертөнцийн юм шиг багштай таарч байсан уу? Яриа нь, үйлдэл нь. Заримдаа багш гэдэг мэргэжлийг сонгоогүй бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол гэж гайхна. Зарим нь магадгүй мэргэжлийн зодоонч байж болох байсан. Зарим нь яруу найрагч, зарим нь рок од ч байж мэдэх байсан. Ийм л хачирхалтай багш нар байдаг шүү.

12. Гэрийн даалгавар, шалгалтаар булагч

Тэдний дүн гаргах арга их амархан. Хэдэн зуун хуудас бие даалт, бараг л 70 онооны шалгалт. Ихэнх цагаа та гэрийн даалгавар, шалгалтад бэлдэж өнгөрүүлэхээс өөр аргагүй болдог.

13. Сав л хийвэл самбарт дууддаг багш

Та магадгүй дуудагддаг хүүхдүүдийн нэг байсан байх. Нэг сэдэв яриад л, “Заяа, алив гараад ир дээ” гэж хэлнэ. Хүүхдүүд энэ багшдаа дуудагдахгүй гээд бөгтийж, нүдэнд нь өртөхгүйг хичээх нь их.

14. Хэзээ ч мартаж чадахгүй багш

Энэ бол бидний арван жил, оюутан насандаа учирч байсан хамгийн гайхалтай багш. Найз шиг дотно, чөлөөтэй сэтгэлгээтэй, хүүхдүүдийн хайрыг татсан мундаг багш нар бидний зүрх сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Хааяа фм-ээр дуу захиалмаар хүртэл санагддаг ийм багш нартайгаа цагаан сараар золгож, хааяа гадуур тааралдахад дотроос аз жаргал гийдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
30
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.