Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хар галуу загасны популяцид сөрөг нөлөө үзүүлдэггүйг Шувуу хамгаалах төвөөс мэдээлэв

Тураг гогой (хүмүүсийн нэрлэдгээр Хар галуу)-н өсөлт санаа зовох зүйл ерөөсөө биш.


Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу)-н өсөлт санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемийг бүхэлд нь аюулд оруулж байгаа хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг.

Загас байтугай гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно. Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээж, торонд нь жил бүр олон мянган загас үхэж байгаа гэх зэргээр тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө үзүүлдэггүй тухай докторын ажлууд ч бий. Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамлын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна.

Манай шувуу судлаачдын 1960-1970 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэхэд нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байдлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг. Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байдаг. Үүнээс гадна загас иддэг олон зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбар байдаг юм. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна.

2011 онд Өгий болон Тэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт бий. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан билээ. Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж буй буруугаа шувуу руу тохсоор иржээ. Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгаа хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм гэж Монголын шувуу хамгаалах төвөөс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.