Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нэгэн эхийн сургуулиа төгсөж буй хүүдээ зориулан бичсэн УХААРАЛ ХАЙРЛАХ захиа

Эх бүхний зүрхнээс гарах үг.


Сургуулиа төгсөж, амьдралын их далайд дарвуулт хөлгөө хөлгөлөн гарч буй хүүдээ зориулсан нэгэн ээжийн захиасыг хөрвүүлэн хүргэж байна.

Баяр хүргэе! Миний хүү далавчаа дэлгэн нисэх цаг болжээ. Энэ хугацаанд чи нөхөрлөл гэж юу болохыг, мэдлэг боловсролын ач тусыг, хөдөлмөрийн үр шимийг өөрийнхөөрөө ойлгож ухаарсан гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр чамд бүх зүйлийг зааж сургаж чадаагүй ч сургуулиа төгсөж буй энэ чухал үед чинь хэлэх захиас байна.

  • Чамайг үргэлж гайхалтай гэж магтдаг хүмүүстэй бүү нөхөрлө, харин чамайг бодитоор дүгнэж, дэвжин дээшлэхэд чинь туслах хүмүүстэй л нөхөрлө.

  • Амьдрал бол төлөвлөгөө биш. Бүх зүйл санаснаар чинь бүтнэ гэж байхгүй. Уналт, босолт, жаргал, зовлон ээлжилж байдаг юм шүү.

  • Сонголт үргэлж байдаг гэдгийг сана. Ямар ч нөхцөлд зөв сонголт хийж байх ёстой.

  • Бусадтай эвтэй бай. Бүх хүмүүст хайр энэрэл, зөөлөн сэтгэлээр ханд. Хэн ч маргаан тулааныг хүсдэггүй юм.

  • “Баярлалаа”, “уучлаарай”, “би чамд хайртай” гэх үгсийг зоригтой хэлж сур. Өршөөл, талархлын үгийг хэлж чадахгүй бол хүйтэн хөндий нэгэн болж хувирна шүү.

  • Мөрөөдөлтэй бай. Алхам тутамдаа өөрийгөө хэн гэдгийг, ямар хүн болохыг хүсдэгээ санаж яв. Мөрөөдөлгүй хүнд амжилт гэж үгүй.

  • Шаргуу хөдөлмөрлө. Мөнгө гэдэг зүйлийг олохын тулд ямар их хөлс хүч зарцуулдгийг өөрийн биеэр мэдэр. Тэр цагт чи өөрийн гараар олсон мөнгө ямар амттай байдгийг мэдрэх болно.

  • Өөртөө итгэлтэй бай. “Би чадахгүй”, “би мэдэхгүй” гэдэг бодлоо толгойноосоо авч хая. Чи л өөртөө итгэхгүй бол өөр хэн ч чамд итгэхгүй гэдгийг санаж яв.

  • Муухай дурсамж, алдаа дутагдлаа үгүйсгэх хэрэггүй. Тэр бүгд магадгүй олон жил  дараа инээх шалтгаан чинь болох болно.

  • Зовж шаналсан хүнд тусламжийн гараа сунга. Чамд итгээд, тусламж гуйсан хүн рүү нуруугаа бүү харуул. Хэзээ нэгэн цагт чи ч бас түүнээс тусламж хүсэх цаг ирнэ.

  • Хайрлаж дурла. Сэтгэл зүрх чинь зовж шаналсан байж болно. Буруу хүнд зүрх сэтгэлээ өгсөн байж ч болно. Ямар ч байсан жинхэнэ хайраа олтлоо хайрлаж дурлахаа зогсоож болохгүй шүү.

  • Сайхан харагд. Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал алхам нь гадаад үзэмж. Баяр ёслол, уулзалт, үдэшлэгт хувцасаа тохируулж сураарай.

  • Улс төрд сонирхолгүй байлаа ч төрж өссөн нутагтаа бүхнээ зориулахад бэлэн бай. Эх орны ирээдүйг шийдэх чухал үед сонголтоо зөв хийж, сонгуулиа өгөх ёстой.

  • Бусдыг хүндэл. Хүн болгон өөрийн гэсэн дотоод ертөнц, үзэл бодолтой. Тэдний хүйс, нас, мэргэжил, сонирхлыг үгүйсгэж, хүндэтгэлгүй харьцаж болохгүй.

  • Залуу нас ахиад олдохгүй учир хөгжилдөж сур. Амьдралд хичээл, ажил чухал ч гэсэн эргээд дурсахад хөгжилтэй, сайхан дурсамжууд л үлддэг юм шүү.

  • Амьдралд ам гарж болохгүй. Бусдад өгсөн амлалт, дааж авсан ажилдаа хариуцлагатай хандаж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээ.

  • Хамгийн чухал нь эрүүл мэнд. Зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарч бай.

  • Хэн нэгний амьдралаар бүү амьдар. Чи эрх чөлөөтөй, залуу хүн. Бусдад таалагдах гэж өөрийгөө өөрчилж, бусдыг даган дууриах хэрэггүй.

  • Өөрийнхөө төлөө бусдыг гомдоож болохгүй. Шударгаар ялагдаж, шударгаар ял. 

  • Цаг мөч бүрээс суралцаж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэл. Аливаа зүйлээс өөртөө тусгаж авах зүйлээ аваад, сонсоод өнгөрөх зүйлээ чихнийхээ хажуугаар өнгөрөө. Зөвхөн өөртөө хэрэгтэй, мэдлэг болохуйц зүйлийг л тусгаж ав. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.