Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Цаглашгүй дайн" киноноос таны анзаараагүй байж болох 17 хэсэг

Үзээгүй хүмүүс орж спойлердуулах хэрэггүй.


1. Грүүт 80-аад оны үеийн "Хамгаалагч" гэдэг тоглоомыг тоглож байна. Тус тоглоом дээр харь гаригийнхны довтолгооноос онгоцоо хамгаалах зорилготой байдаг билээ. 

2. Цэнхэр Тобиас Функе "Цуглуулагч"-ын музейд харагдаж байна.

3. Үнэндээ Тони Старкын  энэ мэдээн дээр гарч байгаа зураг нь "Spider-Man: Homecoming" киноны нээлтийн үйл ажиллагаан дээр жүжигчин Роберт Даунигийн авхуулсан зураг юм.

4. The Avengers: Цаглашгүй дайн кино дээр Халкыг дэлхий рүү буцаахаас өмнө Хэймдал хэлэхдээ "Агуу эцэг минь, сүүлийн удаа харанхуйн ид шидийг надаар дамжуулаач" гэсэн нь хамгийн анхны "Avengers" дээр Локи дэлхий дээр анх удаа ирээд Торд хэлдэг үг билээ. 

5. Рокет төмөр гар хөлөнд дуртай бололтой. "Guardians of the Galaxy" дээр Рокет "Надад тэр залуугийн төмөр хөл хэрэгтэй байна" гэж тоглоомоор хэлдэг бол "Цаглашгүй дайн" дээр Бакигаас гар нь ямар үнэтэй болохыг асуудаг. 

6. Рокет бас нүдэнд дуртай юм шиг байна. "Guardians of the Galaxy" дээр нэгэн залуугийн хиймэл нүдийг авах талаар ярьдаг ба "Цаглашгүй дайн" дээр тус нүдийг Торд өгдөг.

7. Питер Паркер сургуулийн автобуснаас үсрэн гарахдаа өмсөж байсан футболк дээр "Байцаа, гуниг гутралын амт" гэж бичсэн байдаг. 

8. Тони Старкийн барьж буй хуучны утас нь Стив Рожерсийн "Civil War" кино дээр түүнд үлдээсэн утас билээ. 

9. Киноны төгсгөлд гардаг кредит хэсэгт Ник Фюри "Infiniti QX50" загварын машин унаж байна. 

10. "Red Skull"-ийн дүрд тоглож байгаа Росс Маркуанд нь "The Walking Dead" киноны Аароны дүрд бас тоглодог. 

11. "Proxima Midnight"-ийн дүрд тоглосон Кэрри Кун нь хамгийн анх "The Leftovers" олон ангит кинонд тоглож байжээ. Тус кино нь дэлхийн ихэнх хүн ам гэнэтийн байдлаар алга болж байгаа талаар гардаг.  

12. Киноны эхлэл хэсэг дээр Локи "Бидэнд Халк байгаа" гэж хэлдэг. 2012 оны "Avengers" кино дээр Тони Старк Локид түүнд ингэж хэлж байсан.

13. Брюс Баннер Халк болон хувирч чадахгүй байх үед "Би үүнийг өөрөө хийе" гэж хэлдэг үгийг "Age of Ultron" киноны төгсгөлд Танос бас хэлдэг.  

14. Халк Доктор Стрэйнжийн дуганыг сүйтгэн унаж түүнд аюул ирж буйг анхааруулдаг нь "Infinity Gauntlet" зурагт ном нь дээр гардаг. Гэхдээ Брюсийн оронд "Silver Surfer" ирдэг юм.

15. Танос хуруугаа инчдэх төдийд л ертөнцийн тэн хагас нь үгүй болдог хэсэг "Infinity Gauntlet" зурагт номонд гардаг.

16. Доктор Стрэйнжийн мэс заслын сорвийг нь Таност "Цаг хугацааны чулуу"-г өгөх хэсэг дээр маш тод харж болно. 

17. Питер Паркерт аалзны мэдрэхүй байдаг бол Мэнтист амьтны зөн мэдрэмж байдаг. Тэд үхэхээсээ өмнө ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрдэг. Хүн аалз, "Ноён Старк, бие нэг л тавгүй байна" гэдэг бол Мэнтис, "Ямар нэг зүйл буруу байна" гэдэг.

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.