Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Би сэтгэл зовних эмгэгтэй, үргэлж л тийм байсан

Хэн ч түүнийг ийм зүйлтэй нүүр тулдаг гэж төсөөлөөгүй.


Тавдугаар сарыг дэлхий дахинаа сэтгэцийн өвчинтэй тэмцэх сар болгон, энэ талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд зориулдаг. Манай улсад ч мөн сэтгэцийн өвчин далд хэлбэрээр хүмүүст нөлөөлж, үүгээр олон ч хүн шаналж байна. Энэ бол бидний хэзээ ч орхигдуулж болохгүй сэдэв билээ.

New York Times-тай хийсэн ярилцлагадаа алдарт жүжигчин Райан Рейнольдс өөрийн сэтгэл зовнилтой хийсэн урт хугацааны тэмцлийн тухай ярьж хүмүүсийг гайхшруулжээ. 

Тун удахгүй нээлтээ хийх "Deadpool 2" киноны гол дүрийн жүжигчин тэрбээр Холливудын алдартай, мундаг жүжигчдийн тоонд ордог. Хэн ч түүнийг магадгүй гаднаас нь хараад сэтгэл зовнилтойгоо тэмцэж, шаналсан гэж таамаглахгүй биз. Сэтгэцийн өвчин хүн бүхэнд тохиолдож болох бөгөөд хүмүүст тэр болгон анзаарагдахгүй.

"Би сэтгэл зовних эмгэгтэй. Үргэлж л тийм байсан."

"Ямар ч сайхан цаг үед би үргэлж л 'энэ зүйл сэтгэлийг минь зовоож байна' гэх асуудалтай тулгардаг. Тэгээд би сэтгэл зовнилын хар ангалын бүр төгсгөлд нь хаягдчихдаг байсан. Энэ тийм ч сайхан зүйл биш"

Тэр ямар нэгэн шоунд оролцох эсвэл олны өмнө гарахынхаа өмнө ямагт маш их айдаст автаж, дотор муухайрахыг мэдэрдэг байж. Энэ нь хэзээ ч зогсохгүй мэт үргэлжилдэг байсан тул заримдаа ингээд л өөрийгөө үхэж магадгүй юм гэж санаа зовдог байжээ. Мөн ярилцлагад орохынхоо өмнө тэр бүтэн өдөржин бараг юу ч идэж чадаагүй аж. Энгийн нэг ярилцлага хүртэл түүнийг солиоруулах шахдаг.

ABC-гийн ситкомд тоглож байх үедээ тэр үзэгчдийг хөгжөөхийг сонгож, энэ бүхнээ мартахыг хичээсэн боловч сэтгэл зовнил түүнийг байнга дагадаг байж. Энэ тухайгаа тэр, "Зүгээр л бөөлжих гээд байдаг байсан" гэж тайлбарлан хэлжээ.

Мөн цагдаагийн офицер байсан аавтайгаа тэр хүндхэн харилцаатай байсан аж. Аав нь түүнийг, "Энэ гэр доторх стресс бухимдлын хүлээн авах эмнэлэг" гэж дууддаг байсан.

Аавыгаа дахиад л түүний сэтгэл зовнил, байгаа байдлын тухай яриулахгүйн тулд тэр гэр орноо ямагт цэвэрхэн, тухтай байлгахыг хичээдэг байсан. "Би бүр жаахнаасаа л жижигхэн менежер болж хувирсан" гэж тэр ярьсан.

"Хүүхдүүдээ стресстүүлж орхисны дараа тун харамсмаар хачин зүйл тохиолддог. Учир нь тэд өөрсдийн үүрэх ёсгүй стресс, мэдрэмжийг надтай хамт мэдэрч эхэлдэг."

Тэр өөрийн сэтгэл зовнилыг бусдад мэдэгдүүлэхгүй гэж хичээснээрээ маш хошин, хөгжилтэй зүйлс ярьж, олны дунд хөгжилтэй нэгэн гэж танигдсан юм. Маш олон хүмүүс өөрсдийн ийм байдлаа нуух гэж хуурамч дүр эсгэн, хөгжилтэй байхыг хичээдэг аж.

"Охин минь Микки Мауст үнэхээр хайртай тул Динсейленд яваад ирлээ. Намайг гэртээ хүрч ирээд, явсан тухайгаа охиндоо хэлэхэд тэр их сэтгэл нь хөдөлсөн харагдсан."

Охин минь далайн эргийн элсэнд хүзүү хүртлээ булуулах их дуртай. Намайг маргааш нь түүнийг авахаар эргэж ирэхэд бяцхан царай нь гэрэлтэж байсан. 

Өөрийн бүтээсэн дүрээрээ хүмүүстэй уулзаж, ярилцаж, ярилцлага өгөх нь түүнд илүү амар байдаг. Учир нь тэр яг л өөр нэгэн болсон мэт санагддаг гэнэ.

"Хөшиг нээгдэх үед би толгойгоо бөхийлгөн, түүнд (өөрийн нөгөө дүрдээ) байраа тавьж өгдөг. Тэгээд тэр миний оронд орж, тайзнаас буусан даруй замхарч алга болдог"

Тэр утсан дээрх бясалгалын аппликэйшныг тайвширч, илүү дээрдэхэд ашигладаг. Зовнил мэдэрч эхлэх даруйд тэр хүчлэн байж бясалгал хийдэг. Энэ нь түүнд өөрөө өөртөө анхаарал тавихад их тусалдаг.

Түүнийг энэ түүхээ хуваалцсаны дараа шүтэн бишрэгчид болоод бусад хүмүүс түүнийг илүү ойлгож, сэтгэл зовнилын тухай өөрсдийн бодлыг ярьж, бичиж эхэлсэн байна.

- Сэтгэл зовнил гэдэг аймшигтай зүйл. Тэр тусмаа чамд маш олон удаа тохиолдож, эмнэлэгт хүртэл хүргэгдэж байсан бол. Тэгээд чиний сэтгэцэд ямар нэг буруу зүйл байгаа гэж бодсоноосоо болоод бүр ч хэцүү болж эхлэх болно. Сэтгэл зовнилоос болж шаналж буй хүн бүхнийг хүчтэй байгаарай, үүнд өөрийгөө удирдуулах ёсгүй шүү гэж хэлье.

- Өөрийн сэтгэцийн өвчин болон сэтгэл зовнилын тухай ам нээхэд ямар ч ичих зүйл байхгүй гэдгийг баталсанд маш их баярлалаа, Райан Рейнольдс. Бусад хүмүүсийг өөрийн тухай үнэнийг хүлээн зөвшөөрч, нээхэд тусалсанд баярлалаа. Чи бүр өмнөхөөсөө ч илүү янзтай, тачаангуй, хүчирхэг санагдаж байна!

- Архинд донтсон аав минь миний амьдралыг бүхэлд нь дагасан сэтгэл зовнилыг бий болгосон. Үүнийг бага багаар эмчилж болох ч хэзээ ч бүрэн арилахгүй.

- Сэтгэл зовнилын тухай асуудал илүү их яригдах ёстой. Тэр тусмаа улам их болж, олон хүн үүнээс болж шаналж байгаа нь гунигтай. Би маш олон сэтгэцийн өвчинтэй нүүр тулж байсан ч санаа зовнил хамгийн аймшигтай нь. Энэ таны бие болоод сэтгэлийг амьдын тамд унагаадаг. Бусад мэдрэмжүүдээс илүүтэйгээр намайг зовоодог.

- "Зүгээр л тайвширч үз", "Чи маш жижиг зүйл дээр бухимдаад байна", "Үүнээс л болоод байгаа юм уу". Сэтгэл зовнилд тавтай морил. Хүмүүс ийм зүйлсийг ярьж, хэлдэг ч хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
23
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.