Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Эмч, сувилагчид шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаяна гэлээ


Өнөөдөр 21 аймгийн 8000 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанууд нэгдсэн жагсаал боллоо. Жагсаалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төсвийн  байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарт дараах таван шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

1. Эрүүл мэндийн салбарын ажилтаны цалинг энэ оны хоёрдугаар улирлын дотор 50-аас доошгүй хувиар нэмэх, төсөвт тодотгол хийж, төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргах

2. Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих, хүний нөөцийн бодлого болон бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд бүрэн тусгаж өгөх

3. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд  хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж, хамтарсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, энэ оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх

4. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшлыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх эрх зүйн орчин, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл шаардлагыг шинэчлэх

5. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед  ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийн 3.2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх

Энэхүү шаардлагын хариуг гурав хоногийн дотор өгөхгүй бол хуулиар тогтоогдсон эрхийнхээ дагуу ажил хаялт зохион байгуулах юм.

Өнөөдөр болсон жагсаалын үйл явцыг доорх видеоноос үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
2
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
3
1 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
31
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.