Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зуны өдрүүдэд найз нөхдөөрөө аялж зугаалахдаа МАРТАЖ БОЛОХГҮЙ 5 зүйл

Аялал, зугаалгын цаг ирлээ.


1. Газрын зураг, луужин, GPS...

Саяхан нэг кино үзтэл зугаалж явсан залуус төөрч, замаа олохгүй байгаа тун хэцүү нөхцөл байдал харагдсан юм. Бүгд л "Хэнд ч луужин байхгүй юм уу? Газрын зураг яасан бэ?" хэмээн сандралдаж байсан юм. Ямар ч үед та тохиолдож болох хамгийн муу үр дагаврыг тооцоолж, газрын зураг, луужин сэлтийг заавал авч яваарай. Мөн явсан газар болгоноо тэмдэглэж, хүмүүсээс замаа сайн асууж байх хэрэгтэй шүү. 

2. Заавал дулаан өмд, цамц болон бүтээлэг авч явах 

Та ямар ч үед, бүр +30 гарсан өдөр ч гэсэн зузаан хувцас, ээлжийн оймс заавал авч яваарай. Орой болон үүрээр цаг агаарын хэм хасах градус руу ордог. Бас хувцас муухай болох, урагдах гээд олон ч асуудал бий. Голын ус руу үсрэн орох, бороо хувингаар цутгах гээд олон ч зүйл тохиолдоно. Ээлжийн хувцсыг хэзээ ч мартаж болохгүй. 

3. Зургийн аппарат

Утсаар зураг авахад бас болно л доо. Гэхдээ мэргэжлийн, сайн аппараттай бол та бараг л аян замын тэмдэглэл шахуу юм хийгээд ирэх боломжтой. Таны замд янз бүрийн л зүйл дайралдах болно. Ховор, гайхалтай амьтантай ч таарах юм билүү? Ядаж л гол, нар жаргах сайхан мөч, найзуудын инээдтэй, хөгжилтэй мөч гээд буулгаж авах нандин хором өчнөөн.

4. Маш чанартай, сайн машин

Замд явахад хамгийн гол нь унаа тэрэг гэдгийг бид сүүлд л ухаарах шиг болдог. Дүүрэн түлштэй, үзлэгт орсон, замд ядраахгүй сайн машинтай явах нь хамгийн чухал. Ямар нэг зүйл боллоо гэхэд алхаж явалтай биш. Тийм ч учраас хамгийн чухал зүйл болох унаж явах машинаа маш сайн шалгаж, болгоомжтой яваарай. Мөн та машин авахаар төлөвлөж байгаа бол зөвхөн чанартай газраас авахыг зөвлөе. Баталгаат хугацаа өгдөг, зээлээр олгодог газраас та өөрт тохирсон таатай нөхцөлөөр авах боломжтой.

5. Хөгжөөнт тоглоом, дуу хуур

Аялалд гарна гэхээр хүмүүс хэзээ ч уйдахгүй юм шиг санадаг. Гэхдээ үнэндээ сул чөлөөтэй цаг ямар их гээч? Хөзөр, даалуу, янз бүрийн хөлөгт тоглоом, гитар, янзын гоё дуунуудтай кассет, CD-г мартаж үл болно. Замд хүссэн дуугаа сонсоод, дуулаад явахад ямар сайхан гээч. Энэ таван зүйлийг л хамгийн сайн базааж яваарай. Хоол унд, шумуулаас хамгаалах тос, хэрэглэл зэргийг бид хамгийн түрүүнд бодож бэлддэг болохоор тэр тал дээр асуудалгүй гэж найдаж байна. Сайхан аялахыг хүсье!

Та аялал зугаалгын улиралд тохирсон автомашин хайж байвал хамгийн өргөн сонголттой, уян хатан нөхцөлтэйгээр автомашинуудыг ЭНД дарж сонирхоно уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
10
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.