Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагчид Олон улсын тэмцээнд оролцож, 19 медаль, 5 цом хүртлээ

Тус тэмцээнд 23 улсын 280 гаруй сурагч оролцсон байна.


“Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагчид Их Британийн Кембриджийн Их Сургуульд өнгөрсөн сарын 19-23 хооронд зохион байгуулагдсан Олон улсын “The Intellectuals' Challenge” тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Улаанбаатар Эмпати” сургуулийн англи хэлний А.Отгончимэг багшийн удирдсан 12 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг тус тэмцээнээс 19 медаль, 5 цом хүртсэн байна. Багийн тѳрѳлд, Г.Болор- 1 алт, 2 хүрэл, Ж.Тэлмүүн 2 алт, 1 мѳнгѳ, 1 хүрэл, Г.Цэцэн 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ. Харин ганцаарчилсан тѳрѳлд, Б.Болормаа 1 алт, Э.Ундрам 1 алт, Ш.Анударь 1 мѳнгѳ, Г.Намуун 1 мѳнгѳ, Ч. Батчулуун 1 хүрэл, Л.Нандин-Эрдэнэ 1 хүрэл, Б. Моломжамц 1 хүрэл, Г.Түшиг 1 хүрэл, Х.Хатанбилэг 1 хүрэл медаль тус тус хүртсэн юм.

“The Intellectuals' Challenge” тэмцээн нь дөрвөн өдрийн турш багийн болон ганцаарчилсан төрлөөр явагдсан бөгөөд 23 улсын 280 гаруй сурагч оролцжээ. Тухайн тэмцээн нь сурагчдын англи хэлний мэдлэг, сэтгэн бодож хэлэлцэх, сэтгэн бодохуйн чадварыг сорьсон олон улсын томоохон тэмцээний нэг юм. Энэхүү Олон улсын тэмцээн нь хүүхдүүдийг олон орны соёлтой танилцуулж, англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болгож, ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг юм. 

Учир нь тусгай хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдын баг Лондон, Кембридж, Манчестер зэрэг Английн 3 том хотоор аялж, Их Британийн соёл, түүх болон Хаант төр, парламентын засаглалын талаар илүү их мэдээлэлтэй болсон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
21
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.