Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баян улс орны иргэд ганцаардлаас болж үхэж байгааг судлаачид тогтоожээ

Таргалалт шиг л аюултай зүйл аж.


Нийгэм судлаачид хүн амын дунд зожиг, ганцаардмал хүний тоо ихэссээр буйд санаа зовж байна гэнэ. Тухайн орны соёл, хувь хүний гэр бүлтэйгээ харилцах харилцаа болоод насжилт зэрэг маш олон зүйл үүнд нөлөөлдөг байна. Өөр нэгэн судалгаагаар зожиг, ганцаардмал, бусдаас  тусгаарлагдсан хүмүүсийн 50 хувь нь наснаасаа эрт нас барах магадлалтай гэсэн тооцоо гарч. AARP дээр хийгдсэн судалгаагаар АНУ-ын иргэдийн гуравны нэг нь ганцаардмал, Их Британийн насанд хүрэгчдийн 20 шахам хувь байнга болон үе үе ганцаарддаг гэж гарсан байна.

Бригхамын их сургуулийн сэтгэл судлалын профессор Жулиана Холт-Лунстад өөрийн судалгаануудаа олон дэлгэсэн юм. 300,000 гаруй  хүнийг хамруулж хийсэн 148 судалгааны үр дүнд тэрбээр ганцаардлаар шаналж яваа хүмүүсийн 50 хувь нь эрт нас барах магадлалтайг тогтоосон.

Мөн АНУ, Европ, Ази, Австрали зэрэг улсуудын 3,4 сая хүн хамруулсан 70 гаруй судалгааны үр дүнд ганцаардал нь таргалалт шиг л аюултай агаад тэр хэмжээний үхлийн аюул учруулдаг аж.

"Дэлхийн олон улс орон ганцаардлын аюулд унаад байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна" хэмээн Жулиана хэлсэн юм. 

Тэр тусмаа өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ том асуудал болж байгаа аж. Урт наслалт, гэрлэлтийн тоо буурсан, хүмүүс цөөн тооны хүүхэдтэй бодлог болсон, салалт нэмэгдсэн, ганцаараа амьдрах хүмүүсийн тоо ихэссэн гээд эдгээр асуудал үүнд хамгийн том нөлөөтэй юм. Харин энэ асуудлууд өндөр хөгжилтэй орнуудад хамгийн элбэг тохиолддог билээ.

Эртнээс үүнээс сэргийлэхийн тулд хүмүүс мөнгөн хуримтлал үүсгэж эхлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй гэнэ. Ихэнхдээ хүссэн бүхнээ хийх мөнгөгүй байгаагаас болоод ийм явдал мөн тохиолддог учир хөгширсөн хойноо ч аялж, өөртөө зарцуулах хуримтлал бий болгох нь чухал аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
42
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.