Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Монгол анхдагч нь байсан” баримтат кино цацагдлаа

“Монголия была первой…”


1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.

Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номондоо тодорхой дурдсан байдаг юм.

Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын Зөвлөлт Холбоот улсад үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм.

Энэхүү баримтат кино болоод номонд монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтсан байдаг юм.

Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын  бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр оруулж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн дүрст мэдээг www.youtube.com сайтын Battulga Khaltmaa сувгаас гадна “Монголия была первой…”  буюу “Монгол анхдагч нь байсан” киног хүргэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн сувгаар хүргэж байхаар боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
4
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.