Б.Энэрэл: Өөрөө л туршиж үзэхгүй бол үнэн сайхныг нь мэдэх аргагүй | #WomenWhoDare


  |     2018-05-10 13:13   |     27862
  2018-05-10 13:13   |     27862

Өөрийнх нь биенд баймааргүй их эрч хүч, сониуч байдал, сонин содон сэтгэлгээг нь гайхмаар бас суралцмаар. Адал явдлыг эрэлхийлэгч түүнтэй ярилцаж суухад элдвийн шинэ санаа, амьдралын баяр баясгалан, эрх чөлөөгөө өөртөө бүтээх хүсэл эрхгүй төрнө. Тэр бол өөрийгөө олсон хүн. Ub.life “Women who dare” булангаараа интерьер дизайнер, фэйшниста Б.Энэрэлийн ярилцлагыг хүргэж байна.

-Зүүн Өмнөд Азийн орнуудаар таван сар ганцаараа үүргэвчтэй аялал хийгээд иржээ. Зориглоод анх гарсан мөч, өнөөдөр миний урд суугаа таны хооронд ямар ялгаа гарав. Юу олж, юуг өөртөө шинээр нээв?

-Урьд нь ганцаараа аялаж байсан ч гэсэн “үүргэвчтэй аялал”-ыг жинхэнэ утгаар нь сая л мэдэрлээ. Өөрийгөө ерөнхийд нь ямар хүн бэ гэдгийг мэдэх ч гэсэн өшөө цаана, далдын далд ямархан хүн, ямар хүч чадал нуугдаж буйгаа өөртөө шинээр нээмээр санагдсан. Сүүлийн хэдэн жил зөндөө юм хийгээд л байгаа хэрнээ яг сайн учраа олохгүй төөрөөд л, их стресс нэмээд байсан учраас зориглоод явъя гэж шийдсэн. Тэгээд юуг ч төлөвлөлгүйгээр онгоцны билетээ аваад л шууд ниссэн.

Аялах хугацаандаа сард 500 ам.доллараар амьдарч болох юм байна гэдгийг мэдлээ. Тэгэхээр цаашаа удаан аялах боломж нь нээгдэж байгаа юм. Өмнө нь хэрэгтэй гэж боддог байсан зүйлүүд ямар ч хэрэггүй байсныг ойлгож, олон хүнтэй танилцаж, арав хоногийн чимээгүй бясалгалд хүртэл суугаад амжсан. Тэгээд цаашаа аялахад улам ч сонирхолтой юм билээ. Одоо дөнгөж  хүрч ирээд бодит байдал дээр бууж байна. Ямар ч байсан Монголд ирээд машин унахгүй гэж шийдсэн учраас одоо унадаг дугуйтай болсон.

Аяллын хугацаанд олон саад бэрхшээл тохиолдсон ч гэсэн айгаагүй. Аливаа зүйлийг давж байж л дараагийнхаа сайхан зүйлд хүрдэг учраас цаашаа яваад л байсан. Тэрнээс биш айгаад суугаад байвал хүн юунд ч хүрч чадахгүй.

-Хүн бүр л аялахыг мөрөөддөг ч яг зориглоод гарах нь цөөн. Ахуй байдалдаа уягдаж тэр нөхцөл байдлаасаа гарч чаддагүй юм уу…

-Бүх зүйл хүнээс өөрөөс нь хамаарна. Хүмүүс  ихэнх тохиолдолд аливааг сөрөг талаас нь хардаг юм шиг... Аяллын блогуудыг харвал ганцаараа аялсан гаднын эмэгтэйчүүд маш олон бий. Энэ хүмүүс чадаад байхад бид яагаад чадахгүй гэж? Мэдээж амар биш, эрсдэл олон байдаг ч гэсэн түүнийг тооцоолоод, сэтгэл зүйн хувьд бэлэн, аяллын бүх зүйлээ 100 хувь бэлтгээд гарахад урьд үзээгүй, мэдрээгүй олон гайхамшиг өмнө чинь нээгдэнэ. Сэтгэл санаа чинь бэлэн, ямар нэг юм “дуудаад” байвал хойшлуулахгүй, тэр үедээ л зориглох хэрэгтэй. Эхний алхам хийх нь чухал.

-Таны стиль, имиж их содон харагддаг. Үргэлж л ямар нэгэн гоё үйл явдал, сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой арга хэмжээнд явах гэж байгаа мэт хувцасладаг тухай чинь олон хүн асуудаг уу?

-“Life is too short to wear a boring clothes” гэсэн үг надад их нөлөөлсөн. Ганц амьдрах амьдралдаа би уйтгартай хувцас өмсмөөргүй байна. Хувцасны стилээрээ өөрийгөө илэрхийлдэг гэх үү дээ. Тэр өдөр ямар “мүүд”-тэй байна, ямар зүйл чамайг хөтлөж байна, кино дуу юу ч байж болно, түүнийгээ хувцаслалтаараа гаргадаг. Янз бүрийг хувцасыг нийлүүлээд ямар ч стиль гаргаж болно.

Намайг бага байхад ээж гадагшаа явахдаа загварын сэтгүүлүүд авчирдаг байсан. Би дагаж зураад л, барбинуудаа хувцаслаад л, хамаатныхаа хүүхдүүдийг гэртээ дуудаж загварын шоу хийгээд л (инээв). Ер нь багаасаа л загварт дуртай байсан. Өсвөр насандаа их л завгүй, хичээл сургууль, спорт гэж амьдарч байгаад гадаад явсан. Интерьер дизайны сургуульд ороход эргэн тойрны хүмүүс ихэнх нь гей хүмүүс байсан. Тэд нарын байгаа байдал, хувцаслалт, ертөнцийг үзэх үзэл их өвөрмөц, өөр сэтгэхүйтэй. Тэр надад бас их нөлөөлсөн.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж, аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-Аавын талынхан урлаг спортоор мундаг, ээжийн талынхан эрдэм номд шамдангуй хүмүүс. Энэ талаараа бага зэрэг өөр. Гэхдээ тэд намайг ийм тийм байх ёстой гэж хэлж байсангүй. Ер нь нэг их тоодоггүй талдаа. Ямар нэгэн шахалт, дарамт, тулгалт ерөөсөө ирдэггүй байсан. Сонин сонин юм өмсөөд л, хийгээд л явахад бүгд л дэмждэг байснаас хориглодог лав байгаагүй. Маш том эрх чөлөөг олгосонд нь одоо ч талархдаг. Хийж үзээгүй зүйлийг “битгий хий” гэж урьдаас хориглодоггүй байсан. Алдах, онох эрхийг минь хангалттай өгсөн.

-Урсгал дагаж амьдрахгүйгээр, нийгмээс тулгасан хүчин зүйлүүдэд автахгүйгээр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй байх, өөртөө итгэх итгэлийг юу бий болгож байна вэ?

-Аливаа зүйлийг хийж үзээд өөрийнхөө амьдралаар баталчихсан, гадагшаа гаргахад ямар ч эргэлзээгүй зүйлүүд дээрээ л би өөртөө итгэлтэй байдаг. Ямар нэгэн хүн энэ тал дээр намайг няцаахад би өөртөө эргэлздэггүй. Ямар нэг эргэлзээтэй үед өөрөө тэрнийхээ араас явж хайж олоод, өөрөө өөртөө ойлгуулдаг болохоос хэн нэгний үгээр явдаггүй. Өөрөө л хийхгүй бол жинхнэээсээ мэдэх боломж байхгүй. Надад ямар нэгэн санаа орж ирээд 50/50 хувийн эргэлзээ төрсөн үедээ сайн бодоод нэг тал нь 51 хувь болоход л би шууд тэр тал руугаа шийддэг. Удаан бодоод янз бүрийн хүмүүстэй ярилцах тусам утгаа алдаад эхэлдэг шиг санагддаг. Сониуч зан хөдлөдөг гэх үү дээ. Туршиж үзээд миний санаагаар болохгүй байсан ч, буруу шийдвэр гаргасан байсан ч би сүртэй хүлээж авч сэтгэлээр унаад байдаггүй. Энэ ингэсэн юм чинь ингээд үзье гээд дараагийнхаа арга хэмжээг авна. Шаналах зав өөртөө өгөлгүйгээр, ямар ч байсан зүгээр суухгүйг л хичээдэг.

-Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

-Дайчин зоригтой эмэгтэйчүүдийг би “WOMEN WHO DARE” гэнэ. Гаднаас нь харахад нэг их мэдэгдэхгүй ч хийж байгаа зүйлүүдээс нь харагддаг. Бодсон санасан зүйлдээ хүрэхийн тулд янз бүрийн шалгуурыг давсан, зүгээр бэлэн өгсөн зүйл дээр суугаагүй гэсэн үг.  Зорилгынхоо төлөө тэмцээд түүндээ хүрчихсэн, аль эсвэл шантралгүйгээр тэрнийхээ төлөө бүх юмаа дайчлаад зориг гаргаад явж байгаа эмэгтэйчүүд их гоё санагддаг.

-Таны эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байдлыг тань найз залуу чинь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Намайг маш сайн ойлгодог, хэн гэдгийг маань маш сайн мэддэг. Тэгэхээр бүх зүйл маш амархан болчихож байгаа юм. Жишээ нь, би сая таван сар явчихаад ирэхэд намайг яав ийв гэж хардах, шалгаах зүйл гараагүй. Нээлттэй, хүнтэй сайн харилцан ярилцаж чаддаг хүн учраас тэр. Дуугүй байгаа хүмүүс яах гээд байгаа нь мэдэгдэдгүй. Нууж хаагаад байх зүйлгүй ярьдаг л байвал болно. Найз залуутайгаа маш өндөр түвшинд, өөр байдлаар холбогдож, ойлголцдог гэж боддог.  

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Бүх зүйлээ унтраагаад ганцаараа хаашаа ч хамаагүй явдаг. Төөрөлдөж байгаа зүйлээ цэгцэлдэг. Тэгэхгүй бол урьд хойноо ороод маш замбараагүй болчихсон байдаг. Гэртээ дөрвөн хананыхаа дунд байхаар юм цэгцэрдэггүй, гарч сэтгэж чаддаггүй, ерөөсөө л эмх цэгцэнд ордоггүй. Би байсан байгаагүй бүх зүйл явдгаараа л явах учраас бүх зүйлээ хаяад явсан дээр байдаг. Тэгээд өөрөө өөрийнхөө дотроос л хариугаа гаргаж авна даа. Ингээд л сэтгэлээр унахаа больж улам хурцлагддаг.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Уйтгартай амьдрахаас айдаг. Тийм болохгүйн тулд үргэлж шинийг эрэлхийлж ийш тийшээ явж, өөрийгөө сорьж хөгжүүлэхийг оролддог. Жишээ нь өглөө гэрээсээ гарахад өөдрөг  байдаг байсан бол за яадаг юм гээд гэрийнхээ хувцастай гараад явдаг ч юм уу тийм үе байдаг. Энэ бол миний хувьд нэг газраа хэт удсаны дохио. Зарим үед өөрийн хэрээс хэтэрсэн юм хийх, нийгмийн нормд хэт их орох үед өөрийгөө толинд харахад хүртэл сүр сүлдгүй болсон байдаг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Хэн ч юу ч хийж болно. Чиний хийж чадахгүй зүйл гэж ерөөсөө байхгүй. Угаасаа тийм чадалтайгаар чамайг бий болгочихсон. Тэрийг чи өөрөө яаж нээх вэ, яаж ашиглаж чадах вэ гэдэг л чухал.

Ярилцсан: Ж.Мандхай, чөлөөт сэтгүүлч 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

5 сэтгэгдэлтэй

  • albaker   [93.65.89.201]
      2018-05-13 08:06
    Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа нар ТТГ-ын Колумбад 12,2018 оногдож магадгүй

  • Зочин   [112.72.14.25]
      2018-05-11 03:55
    Өөрийн гэсэн өнгөөрөө тод гялалзаж яваа бүсгүй

  • Зочин   [112.72.14.25]
      2018-05-11 03:55
    Өөрийн гэсэн өнгөөрөө тод гялалзаж яваа бүсгүй

  • Сараа   [64.119.24.148]
      2018-05-10 16:05
    Мундаг эмэгтэй. Бахархаад ханахгүй нь <3

  • Уншигч...   [103.57.95.39]
      2018-05-10 14:25

Видео: Та яг одоо ямар дуу сонсож байна вэ? №44

Шинэ дугаараа хүлээн авна уу!

  2018-10-18 17:47