Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Охиндоо үзүүлээрэй: Охидын үзэх ёстой 10 кино

Өөрөөр хэлбэл амьдралд нь тус болох 10 кино гэсэн үг.


Энэ жагсаалтад царайлаг ханхүүтэй сууж, амар сайхандаа жаргасан үзэсгэлэнт гүнжийн тухай кино нэг ч байхгүй. Гэхдээ таны охинд хамгийн чухал зүйлийн талаар ярьж өгч чадах кино (хүүхэлдэйн кино) бий. Өөрөөр хэлбэл амьдралд нь тус болох 10 кино гэсэн үг.

“Сүнсээр туугдагсад”

Ер нь бол танай охин агуу Хаяо Миязакигийн бүх киног үзвэл зохино. Түүний бүтээл бүрт үлгэр дууриал авахаар эрэлхэг охин гардаг. Гэхдээ “Сүнсээр туугдагсад” бол онцгой кино. 10 настай Чихиро гахай болон хувирсан эцэг эхээ аврахын тулд ямар их туршилтыг даван гарч байгааг харуулдаг. Түүний энэ бүх саадыг даван гарч байгаа нь дэлхийн бүх охидын даган дууриах үлгэр дууриал мөн. Энэ кино IMDb-ийн чансаагаар Бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киногоор тодорсон байдаг.

“Зоригт гүнж”

Энэхүү хүүхэлдэйн киноны гол баатар Мерида бол хажууд нь ханхүү байдаггүй Диснейн цорын ганц гүнж. Гэхдээ энэ хүүхэлдэйн кино ертөнцийн хамгийн агуу хайрын тухай: ээж охины хайрын талаар өгүүлдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт охин чинь том болж, шилжилтийн насны “хямралтай” тулах болно. Энэ үед нь охиндоо туслах нь ээж таны үүрэг. Тэгэхээр хамтдаа үзээрэй.

“Лабиринт”

15 настай Сара өсвөр насны охидын ихэнхтэй адилхан эрэгтэй дүүдээ дургүй, салахыг хүсдэг. Харамсалтай нь түүний хүсэл биелэж, дүүг нь савдаг хулгайлна. Түүнд тэд гоо үзэсгэлэн, эд баялаг, эрх мэдэл амлах бөгөөд харин Сара дүүгээ сонгох болов уу, яах бол?

“Эгч дүүс”

Бага Сергей Бодровын цорын ганц найруулсан энэ кино “Кинотавр” наадмын шилдэг киноны шагнал авч байв. Хоорондоо муу эгч дүүс дээрэмчдээс нэгнээ аврахын тулд ямар дотно болж байгааг харуулжээ.

“Коралина”

Том болж, эцэг эхээсээ холдож эхэлж байгаа охины тухай бас нэгэн хүүхэлдэйн кино. Гэхдээ Коралинад өөрөө биш аав ээж нь түүнээс холдсон мэт санагдаж, шинэ ээжтэй болохыг хүснэ. Шинэ охиныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй эелдэг зөөлөн шинэ ээжтэй боллоо. Харин шинэ ээжид нь түүний нүд, сүнс л хэрэгтэй болохоос Коралина огт хэрэггүй. Үүнийг үзэж суугаа охинд тань жинхэнэ хайр жирийн халамжаас юугаар ялгаатайг таниулах бол та ээжийн хайраар дутсан охин юу боддогийг мэдэж чадах болно.

“Мона Лизагийн инээмсэглэл”

1950-иад оны дунд үеийн Америк улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл яг эхэлж байлаа. Амьдралын гол зорилго нь амжилттай гэрлэлт болж хувиран, боловсрол бол зэрэг дэв тогтооход л хэрэгтэй зүйл болжээ. Кэтрин Энн Уотсон коллежид урлагийн багш болж, шавь охидууддаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж тайлбарлана. Харин шавь нар нь өөр бодолтой.

“Жуно”

16 настай сурагч охин Жуно бие давхар болжээ. Хүүхдээ авахуулах гэснээ тэр төрүүлж, хүнд өргүүлэхээр шийднэ. Таны охин энэ талаар хайрлаж, дурлахаасаа өмнө мэдэж авах ёстойг санаарай.

“Freaky Friday”

Ээж, охин хоёрын хүнд хэцүү харилцааны тухай инээдмийн кино. Сонсдог дуу, киноноос эхлээд бүх юм нь эсрэг тэсрэг ээж охин хоёр. Гэвч хувь заяа сорьж, тэдний биеийг сольж орхино.

“Жиа”

Бодит явдлаас сэдэвлэсэн кино. 1970-аад оны супер модель Жиа Мари Каранжи 1970-аад онд од байсан ч 1986 онд нас барна. Алдар нэр, амжилтыг тэр дааж чадсангүй. Энэ киног үзсэнээр охин тань ажил бол амьдралын хамгийн чухал хэсэг биш гэдгийг ойлгох юм.

“Магдаленагийн эгч дүүс”

Саяхан болтол эмэгтэйчүүдийг хэрхэн ад үздэг байсныг охин чинь ойлгож авна. Өнгөрсөн зууны Ирландад “Магдалена” асрах газарт охидыг хэрхэн хүчирхийлж, дарамталж байсныг үзүүлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
9
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.13 103.212.119.189

Emr goy kinonuud bn tged yaj vzxvv xaxaxa ???

0 Хариулах