Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг батлан даалтад гаргах шийдвэрээ цуцаллаа

Тэднийг суллуулахгүй гэж прокуророос гомдол гаргажээ.


Өнөөдөр өглөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Гэвч С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тиймээс уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон аж.

Уг шүүх хурлаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамж үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан байна. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй байна. 

Тэднийг батлан даалтад гаргах шүүгчийн захирамжид "Хэрвээ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй" гэж дурдсан учраас прокуророос хуулийн хүрээнд ийн гомдол гаргасан юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
37
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.