Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эргэн тавтай морил, Гэрэлт гудамж минь!

Нээлт сайхан болсон.


Гэрэлт гудамжтай бид анх өнгөрсөн зун танилцсан. Харин ийнхүү дулаан цаг ирж, зун айлчлан ирж байгаатай холбогдуулан нээлтээ хийгээд байна. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ, ганцаараа ч хамаагүй явж, идэж, хөгжилдөх авто машингүй гудамж ашгүй нэг эргэн ирлээ.

1. Оройн цагаар энэ хэсэгт хөл хөдөлгөөн татарч, хүүхэд, залуус, хөгшид гээд олон хүнээр дүүрэн байх болжээ.

2. Нээлтийн арга хэмжээнд зориулсан тайзны дэргэд өчнөөн хүн цугласан байсан юм. Сонирхолтой эвентүүдийг зуны турш зохион байгуулахаа ч амлаад авсан!

3. Бас нэг мэдээ! Шөнийн гэрэлт гудамж хүрээгээ улам тэлж, бүр урт болсон юм. Наран Молл хүртэл сунасан гээд бод доо. Илүү их алхах боломжтой.

4. Гэр бүлүүд хүссэнээрээ цагийг сайхан өнгөрүүлж байна. 

5. Цаана чинь зарим хүмүүс нээлтээ хийж байгааг нь мартсан уу, яасан? Ачуулж явна лээ.

6. Хүн бүхний хүссэнээрээ байж болох гудамж. Үр хүүхдүүдээ авчирч, бөөнөөрөө зугаацаж болно.

7. Хоолны газрууд одоо пиг байх болсон. Энэ жил бүр олон газар нэмэгдсэн байна лээ. Зайрмаг, бүр хүнсний ногоо хүртэл зарж байсан шүү.

8. Энэ жил илүү өнгөлөг. Янз бүрийн гэрлэн чимэглэлтэй чиргүүлүүд, хувь хүмүүс сууж зураг зуран, хөгжим тоглоно.

9. Илүү урт болсон байдал. Та хэрвээ бүтээлч нэгэн бол ирээд өөрийн авьяас чадвараа бусдад үзүүлж болно шүү дээ! Илүү нээлттэй, боловсон, хүндлэлтэй!

10. Баасан. бямба, ням гараг болгон стрессээ тайлах боломж.

11. Зун ирсэн мэт мэдрэмж. Энд ч олон сайхан зүйл болно доо. Хүмүүс гэрэл хараад сэтгэл нь сэргэж байх шиг байсан даа.

12. Шинэ шинэ зүйлс илүү их нэмэгдэнэ гэж хэлсэн. Шинэ тоглолт, үзүүлбэ, арга хэмжээ, тоглоом уралдаан!

13. Өнөө хөшөө маань бүрэн бүтэн болоод эргэн ирсэн байна лээ! Юмандаа өөрийн сэтгэлээр хандаж, хайрлаарай. Бас хог битгий хаяарай залуусаа!

14. Хөгжим, бүжиг, дуу хуур. Хот маань энэ л цаг үед бүх асуудлаасаа салсан мэт. Зун цаг ийм л байдаг.

15. Шөнийн гэрэлт гудамж эргэн тавтай морил!

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
26
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.