Хайх зүйлээ бичнэ үү

мин

Асашёорюү Казахстаны реалити-шоунд оролцоно

Экстрим уралдаан тэмцээнээс гадна казах түмний соёл заншил, ардын аман зохиолын талаар мэдлэгээ уралдуулах юм.


Казахстаны нийслэл Астана хотоос 340 км зайтай орших Балкашино тосгонд ирэх сарын эхээр “Kazakh TV” телевизийн “The Nomads” реалити-шоу эхлэх гэж байна. Тус шоунд олимп, дэлхийн аварга тэргүүтэй олон алдартай тамирчид оролцоно.

Төслийн удирдагч, санаачлагч Елена Гомер “Энэ төслийн санаа анх 2014 онд төрсөн боловч харамсалтай нь тэр үед манай залууст эх орныхоо түүх соёлыг судлах хүсэл огт байгаагүй. Ивээн тэтгэгч, хамтран оролцох мэргэжилтэн ч олдоогүй. Харин энэ жилээс “Kazakh TV”, “Агентство Хабар” байгууллага хамтран ажиллахаар боллоо. Найруулагч удаан хайсны эцэст телевизийн олон шоу бүтээсэн Кирилл Кузинд санал тавьсан. Шоуг олимпийн аварга боксчин Бахтияр Артаев,  телевизийн нэрт хөтлөгч Арман Момынов нар хөтлөнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

“The Nomads” шоунд тамирчид хоёр баг болон өрсөлдөнө. Экстрим уралдаан тэмцээнээс гадна казах түмний соёл заншил, ардын аман зохиолын талаар мэдлэгээ уралдуулах юм. Тэгэхээр биеийн хүчээс гадна оюуны бяд шаардагдах тэмцээн болно гэсэн үг.

Одоогийн байдлаар шоунд оролцохоо мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү, олимпийн хошой аварга ОХУ-ын боксчин Олег Саитов, 2004 оны олимпийн аварга ОХУ-ын боксчин Гайдарбек Гайдарбеков, олимпийн хошой, дэлхийн 3 удаагийн аварга Хятадын боксчин Цзоу Шимин нар мэдэгдээд байна. Ирэх сарын эхээр оролцох тамирчдын нэрс бүрэн тодорч дуусах юм.

Шоу цувралаар явагдаж, англи хэлээр дэлхийн 118 оронд цацагдан, нийт 300 сая үзэгчийн хүртээл болох гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
19 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
49
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.