Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭЕШ өгөх гэж байгаа хүн бүрийн анхаарах ёстой 10 зүйл

Сэтгэлээ бэлдээрэй. ЭЕШ is coming.


Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа хүмүүст зориулан дараах зөвлөмжүүдийг бэлтгэлээ. Энэ жил олон хүн энэ шалгалтыг өгөх болно.

1.Хуваарь гарга

Шалгалтад бэлдэхдээ бүх хичээлээ нэг дор давтах гэж зүтгэх хэрэггүй. Тодорхой цагийн хуваарь гаргаж, цэгцтэй бэлдвэл илүү системтэй, чанартай мэдлэг олж авна.
 

2. Жишиг даалгавруудыг ажилла

2017 он болон өмнө жилүүдэд ирсэн ЭЕШ-ын материалууд болон жишиг даалгавруудыг ажиллах хэрэгтэй. Асуултын сэдэв агуулга ерөнхийдөө адилхан байдаг болохоор эдгээрээс маш их зүйл сурна.

3.Хариултын хуудас бөглөх сургуулилт хий

Хариултын хуудасны загварыг татаж аваад урьдчилан бэлдээрэй. Ингэснээр шалгалтынхаа өдөр хуудсаа бөглөхдөө ямар нэгэн алдаагүй цэвэр бөглөж чадна. Эндээс   хариултын хуудасны загварыг татаж аваарай.

4. Суудал болон шалгалтын хуваариа нягтал

Шалгуулагчдын суудлын хуваарь болон шалгалт авах цаг тодорхой болох үед шалгалт эхэлхээс өмнө татаж авах шаардлагатай. Тэнд таны шалгалт өгөх анги танхим болон суудлын хуваарь маш тодорхой бичигдсэн байх болно.

5. Тайван бай

Шалгалт болох өдрүүд ойртсоор байгаа энэ үед сандарч тэвдэлгүй аль болох тайван байх хэрэгтэй юм шүү. Хэт их сандарснаас болоод хамаг юмаа мартах, буруу хариулт сонгох алдаа гаргаж болзошгүй.

6. Хоол хүнсээ тохируул

Шалгалтууд 80-100 минутын турш үргэлжилдэг тул хоол ундаа тохируулан идэх хэрэгтэй. Шалгалтын үеэр өлсөх эсвэл гэдэс эвгүйрэх тохиолдлоос урьдчилан сэргийлээрэй.

7. Хувийн бэлтгэлээ ханга

Та үзэг, харандаа, балруул, бичиг баримтаа марталгүй авах гэх мэт хувийн бэлтгэлээ бүрэн хангасан эсэхээ маш сайн шалгах ёстой. Ялангуяа иргэний үнэмлэх, бусад зайлшгүй хэрэгтэй материалуудаа мартсан тохиолдолд таныг хэчнээн гуйсан ч шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

8. Нэг цагийн өмнө оч

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө очсон байх шаардлагатай. Мөн шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулдаггүйг анхаарна уу.

9. Баганан кодыг зөв наа

Шалгалт эхэлхийн өмнө гэрээний хуудсан дахь товч мэдээлэлтэй танилцаж гарын үсгээ зурах ёстой. Мөн баганан кодыг өөрийн шалгалтын хуудас болон гэрээний хуудсанд зааврын дагуу зөв наах ёстой. Буруу наасан тохиолдолд таны шалгалтын материал тусгай шалгагч машинд засагдахгүй.

10. Шалгалтын дүнгээ хүлээ

Шалгалтын дүн ямар ч гарсан бай та бүх хүч хөдөлмөрөө дайчлан хичээсэн болохоор өөрийгөө буруутгаж, сэтгэлээр унаад хэрэггүй. Боломж үргэлж байдаг гэдгийг санаарай. Танд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
30
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.