Хайх зүйлээ бичнэ үү

мин

Г.Баттогтох: Их дуу, чимээнээс болоод музейн дохиолол шөнөжин хангинаж хонодог байсан

Богдын музейн эзэмшил талбайд хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Fan Festival”-ийг зохион байгуулахаар барилгын ажил эхлүүлээд байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарснаар энэ ажил зогсоод байгаа. Гэвч Богдын музейн 5.7 га эзэмшлээс 2.3 га газрыг хууль бусаар хувьчилсан тухай асуудлаар төрийн гурван өндөрлөгт олон нийтийн зүгээс шаардлага хүргүүллээ.


Богдын музейн  эзэмшил талбайд хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Fan Festival”-ийг зохион байгуулахаар барилгын ажил эхлүүлээд байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарснаар энэ ажил зогсоод байгаа. Гэвч Богдын музейн 5.7 га эзэмшлээс 2.3 га газрыг хууль бусаар хувьчилсан тухай асуудлаар төрийн гурван өндөрлөгт олон нийтийн зүгээс шаардлага хүргүүллээ.


Энэ тухай хэвлэлийн хурал өнөөдөр Богд хааны ордон музейд болсон бөгөөд хуралд Монгол улсын ШУА, МУИС, Гандан хийд, соёл урлагийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Мөн энэ үеэр судлаач Г.Баттогтохын хэлсэн онцлох эшлэл, баримтуудаас хүргэж байна. 

Богд хааны ордон музейд Монголын түүх соёлтой холбоотой 9000 гаруй үзмэр бий. Үүнээс 600 гаруй нь хосгүй үнэт бүтээл гэсэн ангилалд багтдаг.  Өөрөөр хэлбэл Монгол улсын хосгүй үнэт бүтээлийн зургааны нэг  нь энэ музейд хадгалагддаг. Өндөр гэгээн анхдугаар Богдоос наймдугаар Богд хүртэл найман богдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс бий.


2011 онд “Жигүүр Гранд” ХХК нь “Гэгээнтэн” төвийг барьж газрыг нь дагтаршуулах үед Богдын өвлийн ордны барилга салгалж байсан. Европт болсон ДАШТ-ийг дамжуулах үед мөн л асар барьсан. Тэр үед ч олон нийтийн зүгээс эсэргүүцээд дийлээгүй. Тэр их дуу, чимээнээс болоод музейн дохиолол шөнөжин хангинаж хонодог байсан. Энэ бол 1893 онд баригдаж эхэлсэн 125 жил болж байгаа барилга шүү дээ.

Бусад улс орон хаадынхаа амьдарч байсан ордныг маш сайн хамгаалдаг. Харин манайд зүгээр л музей гэж нэр төдийхөн явж байна. Нэг өдөр л нурж аюул болох вий гэж санаа зовж байна.

Хэдийнэ 17 жилийн өмнө  Богдын музейн эзэмшил талбайг 5.7га гэж тогтоосон. Гэвч Богдын музейн талбай дээр “Нийслэл” фитнесс, “Интермэд” эмнэлэг, зүүн талд нь зочид буудал барихаар 2012 онд зөвшөөрөл өгсөн байсан, үүнийг тухайн үед эсэргүүцэж зогсоож байсан. Мөн  баруун талаас “Номуунгэрэл” төв авсан гэх мэт 2.3га газар хууль бусаар хувьчилсан байна. Энэ  асуудлыг заавал шийдэх хэрэгтэй. Манай хашаанд нэг хүн орж ирээд амбаар барьчихаад энийгээ ав гэвэл авах ёстой биз дээ.

Хэдийгээр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний асрыг барихгүй гэж мэдэгдсэн ч тухайн хэсгийн хөрсийг нь хуулчихсан. Үүнийг нөхөн сэргээх хэрэгтэй. 

Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх , УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа нарт шаардлага хүргүүлж байгаа юм. Богдын музейтэй холбоотой хөлбөмбөгийн асар барьж байгаа, хөрсийг нь хуулчихсан байгааг зогсоож нөхөн сэргээх, 5.7 га газрыг газрын гэрчилгээг олгож, дархлах, хаад, ихэс дээдэс түүхэн хүмүүсийн амьдарч байсан орд өргөөг хэрхэн тохижуулаг вэ тэр жишгээр тохижуулах, цогцолбор байгуулах зэрэг шаардлагыг хүргэж байгаа юм. 

 

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
21
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.