Хайх зүйлээ бичнэ үү

мин

Амүрү зодог тайлж, орос сүмоч ганцхан үлдлээ

Амүрү буюу Николай Иванов сүүлийн үед архаг гэмтлээс болж, амжилттай барилдаж чадахгүй байлаа.


ОХУ-ын сүмоч Амүрү Мицүхиро өнөөдөр зодог тайлж байгаагаа зарлалаа. Токио хотноо явагдаж байгаа Зуны тэмцээний банцүкэд тэрбээр макүшитагийн 39-т бичигдсэн байв.
Оросын Алс Дорнодын Приморийн хязгаарын  Лесозаводск хэмээх жижигхэн хотод төрсөн тэрбээр төрсөн нутгийнхаа Амур мөрний нэрийг авч, мэргэжлийн сүмод орсноос хойш 16 жил өнгөрчээ. Амүрү бол мэргэжлийн сүмо дахь ОХУ-ын бөхчүүдээс цорын ганц орос гаралтай бөх юм. Түүнээс өмнө дагестан зэрэг уулынхан байсан бол одоо түүнээс хойш сүмод ганцхан ОХУ-ын бөх үлдэж байгаа нь Буриадын Аврора.

Амүрү буюу Николай Иванов сүүлийн үед архаг гэмтлээс болж, амжилттай барилдаж чадахгүй байлаа. 34 нас хүрч, ахмад бөхийн тоонд орж эхэлсэн тул бэртэл нь ч эдгэхгүй удах болж. Гэхдээ тэр ямар ч гэсэн мэргэжлийн сүмогийн оргил болох дээд зиндаанд барилдаж чадсан билээ. Амүрү дээд зиндаанд 9 башё барилдаж, маэгаширагийн 5 хүртэл дэвшин, санданмэ, жониданд түрүүлж байсан удаатай. 131 кг жинтэй сүмочид дунд жижигт тооцогддог энэ бөх хоёр ч удаа маш том гэмтэл авч байлаа. Түүний зодог тайлах ёслол зургаадугаар сарын 16-нд Чибагийн нэгэн зочид буудалд болох гэнэ.
Өнөөдөр Амүрү Оономацү багшийнхаа хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Хоёр өвдөг, зүүн мөрөндөө гэмтээд барилдахад тун хэцүү болсон. Бүтэн жил эмчлүүлсэн ч сайжраагүй тул зодог тайлахаар шийдлээ. Цаашдаа биеийн тамирын багш, дасгалжуулагч болохын тулд хичээл хийнэ. Японд ажиллах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
47
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.