Хүний сэтгэл санааг “эвдэлдэг” 8 мэргэжил


  |     2018-05-14 17:45   |     22742
  2018-05-14 17:45   |     22742

“Найзаар чинь би чамайг хэн гэдгийг чинь ойлгоно” гэдэг үг байдаг. Энэ үгийг “Мэргэжлээ хэлбэл хэн гэдгийг чинь тодорхойлоод өгье” гэж өөрчилж болно. Үнэндээ 5 болон түүнээс дээш жилийн дараа ямар ч мэргэжил хүний сэтгэл санаанд сайн муу ямаг нэг нөлөө үзүүлдэг. Та өөрөө анзаарахгүй байлаа ч сөрөг нөлөөтэй мэргэжил байдаг байна.

1. Хуульч

Энэ мэргэжлийг нягт нямбай, болгоомж, сэрэмжтэй хүмүүс сонгодог. Цаг өнгөрөх тусам энэ зан нь хэт хөгжсөөр жирийн хүмүүсийг өөрөөсөө холдуулж эхэлдэг. Хувийн харьцаандаа ч хуульчид ямар нэг хууран мэхлэлт хайж, эрээд эхэлдэг тул тэднээс хүмүүс зугтдаг. Мөн хэт их мэдээлэлтэй нь бусдаас тусгаарлагдах бас нэгэн шалтаг болдог байна.

2. Санхүүч

Энэ мэргэжлийн хүмүүс ажилдаа хэт автсанаас тоо баримтад дурласан “хайраа” хэвийн амьдралдаа оруулаад ирдэг. Тэд бүх юмыг зөв, цэгцтэй хийх ёстой тул ямар нэг шинэ эсвэл эрсдэлтэй зүйлээс айж болгоомжилдог. Цаг хугацаа өнгөрөх тусам санхүүчид бүх амьдрал нь тоо, таслал, үржүүлэх, хасах тэмдгээс бүрдсэн, харамч зожиг хүн болон хувирдаг.  Ийм болохгүйн тулд тэд цааснаас салж, хүмүүстэй харилцах хэрэгтэй.

3. Эмч

Бүх эмч биш, үхэл хагацалтай байнга нүүр тулдаг эмч нар үүнд багтана. Ийм эмч нар өвчтөнүүдийн амь насны төлөө маш их үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Тэд хэр баргийн зовлон зүдгүүрийг тоохоо больж, сэтгэл нь хөрдөг. Мөн өөрийн өвчин зовлонгоо хүнд ярихаа больдог. Хамгийн ойрын хүнээ ч тоохоо болиод эхэлдэг тул гэртээ хариад ажлаа мартаж, сэтгэлийн хямрал, зүдгүүрээ дотнын хүмүүстэйгээ хуваалцахыг сэтгэл зүйчид зөвлөж байна.

4. Цэрэг, цагдаа

Цэргийн дарга, офицерууд маш хатуу сахилга баттай хүмүүс гэдгийг бүгд мэднэ. Харамсалтай нь тэд гэр бүлийнхнээ ч “жагсаан” зогсоодог, дарангуйлагч болох нь элбэг. Офицер цол нь тэдний амьдралын хэв маяг болон хувирдаг.

5. Сэтгүүлч

Сэтгүүлчийн мэргэжил сонгосон хүмүүс сүүдэрт үлдэх дуртай даруухан байх нь элбэг. Гэхдээ тэд тун сониуч. Сэтгүүлчээр удаан ажиллах тусам сэтгүүлчид бүдүүлэг, ямар ч хэрэгт оролцдог, цэцэрхэх дуртай болдог.

6. Багш

Ихэнх нь их зантай. Өөрийн ур чадвараас хамааралгүй ихэнх нь хүч чадлаа өсгөн, дэвэргэн боддог. Ангийн хүүхдүүддээ зааж сургаж болох ч гэрийнхэндээ “хичээл заагаад” эхэлдэг нь тэдний гэм биш зан болсон байдаг.

7. Сэтгэл зүйч

Сэтгэл зүйчид хүмүүсийн асуудлыг шийдэж явсаар байгаад хувийн асуудал нь огт шийдэгдээгүй үлддэг. Мөн хүний зан чанарыг сайн мэддэгийн хувьд тэд залилан хийх магадлал өндөр. Танил хүн, найз нөхдөө ч судалгааны материал мэт хардаг.

8. Худалдаа, маркетингийн менежер

Бараа зарна гэдэг хэцүү ажил. Ялангуяа чанаргүй муу бараа зарах нь наймаачнаас өндөр ур чадвар шаардана. Худалдаа, маркетингийн менежер хүн ямар нэг хэмжээгээр хүнийг хуурч, зальдахаас өөр аргагүй болдог. Хашир туршлагатай менежер хүн бол архаг хууран мэхлэгч гээд хэлчихэд болно. Энэ мэргэжлийн хүмүүсийн бас нэгэн дутагдал бол хэт чалчаа, маш их жүжиглэдэг болчихдог. Тиймээс жирийн амьдралд ч тэд үнэмшил төрүүлдэггүй.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин   [182.160.32.11]
      2018-06-12 08:06
    hahahha maybe

  • Zochin   [66.87.145.134]
      2018-05-16 05:11
    Tuhain hvn ymrasa l hamaarna. Bugd tim gesn ug bish.

Видео: Та яг одоо ямар дуу сонсож байна вэ? №44

Шинэ дугаараа хүлээн авна уу!

  2018-10-18 17:47