Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Леброн тоглолтын мөч бүрийг санадаг ч багийнхныхаа нэрийг мартчихдаг

Тэр хэвлэлийн хурал дээр яг тэр үеийн байдлыг хэн яаж тоглосонтой нь бүгдийг дурдсан билээ.


Америкийн алдарт тамирчин Хаан Жеймс үнэхээр ой тогтоолт маш сайн. Тэр тоглолтын мөч бүрийг, хэн шидэж, хэн алдсаныг ч санаж байдаг. Гэхдээ харин багийнхаа анд нөхдийн нэрийг мартдаг онцлогтой.

Леброн Жеймс сагсан бөмбөгийн спортыг бие, сэтгэл санаандаа тултал нь шингээсэн тул өрсөлдөгч багийнхаа хийх гэж байгаа тактикийг өөрсдөөс нь илүү мэддэг. Жеймсийг жирийн хүн биш гэдгийг бид Дорно бүсийн финалын эхний тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр том томруун харж чадлаа. “Кавальерс” баг “Селтикс”-т 83:108 бут ниргүүлэхэд Леброн дөнгөж 15 оноо авснаас гадна 3 онооны нэг ч шидэлт амжилттай гүйцэтгээгүй юм.
Сэтгүүлчдийн “Сүүлийн хагасын эхний хэдэн минутад юу болов” гэсэн асуултад тэр бусад тамирчид шиг “Анхааралгүй байлаа”, “Хэт яарлаа” гэсэн жижүүрийн хэдэн үг хэлээгүй юм. Тэр яг тэр үеийн (өрсөлдөгч баг нь 7 оноо авахад “Кливленд 1 ч оноо авч чадаагүй) байдлыг хэн яаж тоглосонтой нь бүгдийг дурдсан билээ.

 

 

“Юу болов гэж үү? Бид хамгаалж, 2 секунд үлдээд байлаа. Маркус Моррис шидэлтээ алдсан ч бөмбөг аваад тохож орхисон”

“Дараа нь бид Жордан Кроуфордийг... юу билээ Жордан Кларксоныг шидүүлэх гэж заслон хийсэн. Харин тэр чөлөөтэй болсон ч алдсан. Самбараас өрсөлдөгчид бөмбөгийг авсан”

“Тэгээд бид тэдний довтолгоог зогсоож чадсан”

“Дараа нь “Селтик”-ийн Жейсон Тейтум хажуугаас бөмбөг дамжуулж, Маркус Смарт гурваас хийсэн”

“Бид довтолж, дахиад л алдсан”

“Тэйтум талбайг тэр чигээр нь туулан, евростеп хийж, баруун гараараа самбар дороос оруулсан. Тайм-аут”

Тиймээ, тэр ямар ч алдаагүй хэлсэн. Ганц зүйл алдсан нь багийн анд Кларксоны нэрийг андуурсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
12
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.