Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Арлааны Эрдэнэ-Очирын түмний ЗҮРХ СЭТГЭЛД хүрсэн ШҮЛГҮҮДЭЭС...

Түүний гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-нд бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж барамгүй гарз тохиолоо.  

Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ. Түүний гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 


 

...Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж
Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд
Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд
Эрдэнийн алтан соёмбоных болдог-Эх орон  Нар зөвийн эх орон
                                                Миний Монгол...  /Нар зөвийн эх орон /

Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад 
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно 
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ 
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг 
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно   /Ижийтэй хүн үхдэггүй/

 

Газрын магнайнаас хөлөрч урссан
Сэлэнгийн салаа тохой дээр 
Гандсан намрын шаргал өдөр 
устай мушгиран одохыг харж ээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж, 
түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн 
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь, 
тэнгэрийн зурсан зураг минь 
Алдааг нь цуглуулахад ч 
жаргал амтагдмаар хонгор минь 
Алсаас надруу урссан 
цаг хугацааны зэрэглээн дундаас 
Амжиж миний олж харсан 
үл мэдэг инээмсэглэлт минь.../Голын тохой дээр/

Ханилсан нөхрөө би 
Халтирахад нь түлхэж явсангүй 
Амьтны урдуур орж 
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй 
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа 
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй 
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж 
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас 
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй 
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж 
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж 
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж 
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар 
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ. /Аялагхан залуу нас минь/

....Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бол оо гэж
Дэргэдээ суулгаж үзээд уйлуулж үзмээр санагдах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлдэг 
Зүггүй дэрвэгэр сормуус гэж байх юм
Зүүдэлж хамтдаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн минь гар тавиастай байх юм.../Хар нүдэн/

...Амгалан зvvдэнд гэнэт орж ирээд уйлах чинь сэтгэл өвтгөх хөндvvртэй
Анирхан Хэрлэнгийн шугуйд хайрын гуниг дуулах чинь итгэл дуудсан гэгээтэй
Амьсгал зөөлөн дорнын салхи өвөрт орж ирэх нь хvvгийн минь санаа алдаастай
Азаар би энэ жилvvдийг чимэглэн дуулсан минь хожмын алтан хуудастай
Санамсаргvйгээр нөхрөө гомдоож, уучлал эрэх минь цээжнээ амгалан нарны туяатай
Санамсаргvйгээр цэцэг тасдаад хээр замд гээсэн минь талын салхины эмзэглэлтэй
Санамсаргvйгээр голын усанд чулуу шидээд эргэж харалгvй явсан минь нvгэлтэй
Санамсаргvйгээр гоёмсог нарны гэрлийг алгаар хаасан минь зуны алтан зурагтай.../Санамсаргүй/

    ...Надаас эгч төгсөх ангийн охин
    Намайг орхиод хадамд мөдхөн очноо
    Нарийхан дуу, гоолигхон бие нь
    Зүүдэнд л хааяа үзэгдэнэ
    Надаас эгч төгсөх ангийн охин... / Надаас эгч төгсөх ангийн охин/

...Чөдөртэй морины мөр шиг амьдралын зураг сүлжээнд
Чөтгөр бурхан хоёр нэг бутанд 
Өр хатуу энэ орчлон дээр зовлон жаргал ялгалгүй
Өөрийгөө эрсээр яваад л орчлонг ололгүй буцахгүйсэн.../Хатуу хорвоо/

...Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдмын ганц хайлаас болдог
Уйтгарт намраар навчсаа сэгсэрч, үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг
Мөчир дээрээсээ хараацайн дэгдээхэй нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээ
чимээгүйхэн унагадаг
Мөнх тэнгэрээс зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би... Эх орон минь... /  Эх орон /

Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөс ороод
Бүлээхэн бороо ороод намиравч солонго хөдлөөд намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул тал тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо чимэг болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно 
Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээд
Үүлсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болно
Үлгэр зүүдэнд итгэх танхил хүү минь ухаажиж
Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно

Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж
Нарны мөнгөн утас алтан хяргана игүүслээд зураг болно
Намаржаа дэнж дээр аавын буурь аглагшиж
Намайг он жил салхины бийрээр зураад хөрөг болно.../Миний зурсан хорвоо/

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
3
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.