Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Shiseido брэндийн Shangri-La Mall дахь нээлтийн ОНЦЛОХ МӨЧҮҮД

Монгол бүсгүйчүүдийн арьсанд төгс зохицох бүтээгдэхүүнүүд ирлээ.


Японы 146 жилийн түүхтэй Shiseido брэндийн шинэ салбарын нээлт өнгөрөгч бямба гарагт болж өндөрлөлөө. Уг нээлтийн үйл ажиллагаа сонирхолтой зочид, үзүүлбэр, мэдээлэл, хундага дарс, амтат хоол, инээд хөөрөөр дүүрэн өнгөрсөн юм. Хамгийн гол нь алдарт бүтээгдэхүүн болох "Essential Energy" шилдэг багц Монгол бүсгүйчүүдэд хүрч эхлээд байна. Та бүхэнд фото сурвалжлагыг хүргэж байна.

Shiseido брэнд нь 2016 оноос эхлэн “Social Counter” гэсэн шинэ консепцтэй салбар дэлгүүрүүдээ дэлхийн олон оронд нээх болсон. “Social Counter” буюу илүү нээлттэй бүтэцтэй, аль ч талаас нь хэрэглэгч орох боломжтой, өөрөө өөртөө ч үйлчлэх боломжтойгоороо онцлог. Хэрэглэгч нь худалдааны зөвлөхтэй харилцахад илүү хялбар, нээлттэй, тухтай болгосон юм. 

Уг салбараар үйлчлүүлэхдээ Японы алдартай цэгэн иллэг хийлгэх боломжтой. Шинэ салбарын нээлтэд зориулан “Бишрэлт Бьюти” компани бүх бүтээгдэхүүнээ 10 хувиар хөнгөлсөн юм.

Нээлтийн арга хэмжээг С.Чимгээ хөтөлсөн нь зочдын болоод арга хэмжээний уур амьсгалыг гайхалтай сайхан болгож өгөв. 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг шинэхэн салбарын арга хэмжээнд өөрийн хийлийн аялгууг хүргэж, жаврыг үргээсэн юм. 

УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин залуу насны гоо үзэсгэлэн, эрч хүчийг харуулсан бүжгээрээ Shiseido брэндийг илэрхийлэх шиг л болсон. 

Shiseido брэндийн судлаачид Япон, Хятад, Америк, Итали улсуудын 20 - 50 насны 1292 эмэгтэйгээс судалгаа авахад оролцогчдын 80 - 90 хувь нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ үр нөлөөг мэдэрч чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Сая сая бүсгүйчүүд уг асуудлаас болоод өдөр болгон сэтгэлийн дарамтад ордог. Үүний улмаас стресс, дааврын тогтворгүй байдал зэрэг үүсч, зөвхөн арьс гэлтгүй биеийн байдал, таван мэдрэхүйд өөрчлөлт ордог байна. Мөн хөгшрөлтийн шинж тэмдгээс үүдэн бүтээгдэхүүний үйлчилгээг хүлээн авах, арьс өөрөө өөрийгөө хамгаалах, нөхөн төлжүүлэх чадвар буурдаг болохыг уг судлаачид олж мэдсэн байна.

30 жилийн туршид мэдрэлийн системийн мэдрэхүйн мэдрэмжийг тасралтгүй судалсны үр дүнд Shiseido 2011 онд мэдрэмжийг маш нарийн хэмжих төхөөрөмжийг амжилттай боловсруулжээ. "Essential Energy" багц  нь уг технологи болоод биологийн хосолсон үр дүн болон гарч, эцэст нь бидний гарт хүрэхэд бэлэн болсон юм. "ReNeura" технологи нь хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдийг илрүүлж, хурдан засч, арьсыг нөхөн сэргээдэг. Мөн арьс арчилгааны ач тусыг хамгийн оновчтой болгож, танд илт мэдрэгдэхүйц болгох болно. Уг бүтээгдэхүүн бидний гарт, албан ёсоор хүрч буй анхны тохиолдол энэ бөгөөд бүсгүйчүүдэд бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломжийг ч олгосон юм.

Shiseido брэндийг 18 жил хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгч - Б.Бадамжав 

- Миний арьс холимог бас жаахан хуурайшдаг. "Shiseido"-гийн бүтээгдэхүүнүүдийг энэ олон жилд бол дунд нь солиод, янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг нь ээлжлээд хэрэглэж үзсэн. Яг одоо бол, "Future Solution"-ий бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа. "Ultimune"-ийг гарсан цагаас нь хойш хэрэглэж байгаа. 

- Та Монголд анх салбараа нээхээс нь өмнө бүр хэрэглэдэг байсан юм байна, тийм үү?

- Тийм ээ. Японд явж байхдаа хэрэглэж байсан. Монголд албан ёсоор орж ирээгүй байхад дандаа л захиалах юм уу, найз нөхөд гадагшаа явахад захиж авчруулдаг байсан. Монголд орж ирснээс нь хойш их амар болоод, байнга үйлчлүүлдэг болсон. Би ганцаараа ч биш манай нөхөр бас хэрэглэдэг. Манай нөхөр бас л 10 гаруй жил хэрэглэж байна. 

- Зарим бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд байхаар хүмүүст нэг л нөлөөгүй болоод ч байгаа юм шиг санагдах тохиолдол байдаг. Энэ брэндийн хувьд ямар байдаг вэ?

- Би яг ашиг тусынх нь талаас дэмжих байдлаар анх хэрэглэдэг байсан. Сүүлдээ яг нас болоод, арьсандаа тохируулаад байнга хэрэглэх болсон. Одоо өөр бүтээгдэхүүн сонгох гээд ч сонгох хүсэлгүй болж дээ. Бүр дасаад, байнга л хэрэглэдэг. Насан туршдаа л хэрэглэнэ гэж боддог.

 - Ямар давуу талтай вэ?

- Арьсанд маш гоё мэдрэгддэг. Нэг өдөр ямар нэг өөр бүтээгдэхүүний тестер аваад хэрэглэхэд ч юм уу тийм мэдрэмж төрдөггүй. Хэрэглэсээр байгаад яг энэ бүтээгдэхүүнийхээ давуу тал, мэдрэмжийг бүр мэдэрдэг болчихсон. Өөр бүтээгдэхүүнийг сэтгэл зүйн хувьд ч, арьс маань өөрөө ч хүлээж авдаггүй. Тэгээд манай зөвлөхүүд их мундаг. Манай Уянгаа байна. Central Tower дахь салбараар байнга үйлчлүүлдэг байсан. Уянгааг байхаар зөвлөлдөөд л байна, зөвлөлдөөд л байна. "Ингээд байна, яах вэ?" гэхээр л "Та тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үз. Гэхдээ яг нэг бүтээгдэхүүнийг дангаар нь биш яг сайн хослох байдлаар нь. Жишээ нь Future Solution-ий цэвэрлэгчийг, өөр багцийн серумын хамтаар" гэдэг ч юм уу. Манай зөвлөхүүд их сайн зөвлөдөг. Тийм ч учраас миний сонголтууд надад яг таардаг. 

- Хэрэглээд шийдэгдсэн арьсны асуудлуудаасаа бидэнтэй хуваалцаач?

- Би олон жил хэрэглээд ч тэр юм уу, найзууд маань миний арьсыг их гоё гэдэг. Үеийнхнээсээ харьцангуй залуу харагддаг гэдэг. Би одоо бол 40 нас нэлээн гарчихсан. Манай зөвлөхүүд ч гэсэн энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа болохоор ийм гоё байгаа гэдгийг надад хэлдэг. 

Shiseido брэндийг 6 жил хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгч - Өлзийцэрэн 

- Та өмнө нь өөр төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. "Shiseido"-г хэрэглэж эхэлснээс хойш танд ямар өөрчлөлт гарч эхэлсэн бэ?

- Надад их зөөлөн, Монгол эмэгтэйчүүдийн арьсанд их тохирсон санагддаг. Би их хуурай арьстай. Гэхдээ бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж эхэлснээс хойш чийгшил сайтай болсон. Тэр тусмаа арьс чангалах, хөгшрөлтөөс сэргийлэх бүтээгдэхүүнүүд нь их үр дүнтэй. 

- Таны байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн нь яг юу вэ?

- "Future Solution LX" багцийг өдөр тутам хэрэглэдэг. 

- Зарим бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд байхаар хүмүүст нэг л нөлөөгүй болоод ч байгаа юм шиг санагдах тохиолдол байдаг. Энэ брэндийн хувьд ямар байдаг вэ?

- Хүмүүс ямар нэг бүтээгдэхүүн удаан хэрэглэхээрээ солиод л, өөр зүйл хэрэглэхийг хүсдэг дээ? Миний хувьд бол солихоор л арьс маань болохоо байчихдаг. Яг л арьсанд тохирдог болохоор солих хүсэл ч төрөхөө больсон.

- Хэрэглээд шийдэгдсэн арьсны асуудлуудаасаа бидэнтэй хуваалцаач?

- Миний арьс их эмзэг, дорхноо улайдаг байсан бол одоо тийм асуудал байхгүй болсон. Хуурайшдаг байсан нь ч больсон. Нүүрэнд дөнгөж үрчлээ үүсээд эхлэх үед яг нэг бүтээгдэхүүнийг нь аваад удаан хэрэглэхэд ахиж үрчлээ нэмэгддэггүй. Аль болох хэвэнд нь бариад, арьсыг гоёор нь хадгалдаг. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр азтан шалгаруулах мөч хүмүүсийг ихээр догдлуулсан юм. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн дунд зургаа аваад хамгийн олон "like" цуглуулсан хүнд гарын бэлэг гардуулсан ба мөн урилгын дугаараар ч азтай хэрэглэгчдийг тодруулсан юм.

Shiseido брэндийн Ази Номхон далайн бүсийн бизнес хөгжлийн захирал Кожи Наката өөрийн биеэр нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нь нэгэн онцлох явдал байсан юм.

- Монголд хүрэлцэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

- Би гурав дахь удаагаа Монголд айлчилж байна. Ирэх болгонд Монгол улс улам гоё болсон байдаг болохоор их гоё энерги авдаг.

- Монгол болон Япон эмэгтэйчүүдийн арьс адилхан байдаг уу?

- Монгол болон Япон эмэгтэйчүүдийн арьс маш адилхан байдаг. Хуурайшихдаа адилхан. Бас тулгардаг асуудлууд нь ч тэр адилхан. Үүнийг манай судлаачид дүгнэн гаргасан байдаг. Тэгээд ганц яг үүн дээр ч биш, цагаан арьстай болмоор байна гэдэг ч юм уу, хүсдэг зүйл нь хүртэл адилхан байдаг. 

- Монгол бүсгүйчүүдийн арьсаа арчлах янз бүрийн сонирхолтой аргууд байдаг. Цагаан идээ ашигладаг ч юм уу. Энэ сонирхлыг тань татаж байсан уу?

- Үнэхээр сонирхолтой сонсогдож байна. Гэхдээ эхлээд ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах, ямар нэг зүйл ашиглахад шинжээчидтэйгээ зөвлөлдөх шаардлагатай байдаг. Дэлхий даяар манай 1000 гаруй шинжээч ажилладаг. Тэд өдөр болгон л юу хэрэглэвэл арьс илүү гоё болох вэ гэдэг тал дээр судалгаа хийж, хайж байдаг. Нэг л өдөр Монгол хүмүүст ийм зүйл хэрэглэвэл гоё тохирох юм байна гэдгийг Монгол ахуй дээр тулгуурлан гаргаж ирж магадгүй.

- Манай орны эмэгтэйчүүдийн арьсанд тулгарч байгаа гол асуудлыг юу гэж анзаарсан бэ? Ямар бүтээгдэхүүнийг голчлон санал болгомоор байна?

- Яалт ч үгүй Монгол бүсгүйчүүдэд тулгарч байгаа арьсны гол асуудлыг хуурайшилт гэж харлаа. Нас болон онцлог болгонд тохирсон янз бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ миний зүгээс онцгойлон санал болгож буй бүтээгдэхүүн бол "Ultimune" байна. Энэ нь арьсны дархлааг дэмжиж, хамгийн уг суурь болох зүйлийг маш сайн дэмжиж өгдөг болохоор заавал хэрэглэж үзээрэй гэж зөвлөмөөр байна. Монгол бүсгүйчүүд угаасаа бүгд маш үзэсгэлэнтэй, арьс нь их гоё. Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд улам гоё болоорой, та бүхнийг улам сэтгэл хангалуун болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
17
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.