Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэр бүлийн өдрөөр 6 албан хаагч хуримаа хийж, гал голомтоо бадраалаа

“Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.


Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар Гэрлэх ёслолын ордон хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав.

g8Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах  28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн.

g7  Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

   НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Нийслэлийн Гэрлэх ёслолын ордноос баярын өдрийг тохиолдуулан “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн Онцгой байдлын газрын албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй үлгэр жишээ гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

  Гэрлэх ёслолын арга хэмжээнд албан хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь байж амьдралын хамгийн гайхалтай, баярт мөчийг нь хуваалцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

g2g3g4g5g6

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
34
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.