Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хонхны баярын хувцаслалтын хамгийн ТҮГЭЭМЭЛ 10 алдаа

Хувцсаа бодох л хэрэгтэй.


1. Хэтэрхий "секси" байх гэж хичээх

Хонхны баяр гэдэг эрдмийн баяр болохоос биш хэн сайхан гуя хастайгаа шалгаруулах гэсэн тэмцээн биш шүү дээ.

2. Бариу хувцаслах

Хонхны баяртаа хэт бариу хувцас өмсөж очвол бүхэл өдөржин бие тань тавгүйрхэж, баярын зоогоо ч идэж чадахгүй болох вий.

3. Хэн нэг алдартан, загвар өмсөгчийн өмссөн даашинзыг дуурайлгаж хийлгэх

Интернетээс харсан хувцас өөрт тань ямар харагдахыг “эрүүл ухаанаар” нэг бодоод үзээрэй. Гэхдээ та 90x60x90 биеийн харьцаатай бол арай өөр хэрэг.

4. Орчин үеийн тренд дагахыг оролдох

Тэр жилийнхээ загварын трендийг дагасан амжилтгүй оролдлогуудыг бид олон Хонхны баяр дээрээс харж байлаа. Гэхдээ өөрт зохисон загварын шийдэлтэй хувцас сонгосон охид хамгийн дэгжин бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж чаддаг юм.

5. Ижил хувцас өмсөх


Энэ мэдээж дээрх алдаатай шууд холбоотой. Учир нь тэр жилийн трендийг дагахыг хичээсэн хэдэн охин байгаа гэж та бодож байна. Тэдний нэг нь болж адилхан хувцастай охидтой таарахыг хүсээгүй л бол тренд дагах гэж улайрах хэрэггүй. 

6. Нүүр будалтаа хэтрүүлэх

Мэдээж баярын өдрөөр өдөр тутмын будалтаас арай илүү зоримог шийдлийг туршиж үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ шаазан ваар шиг нүүртэй очвол зурган дээр хүртэл нэг их аятайхан гарахгүй л болов уу.

7. Гоёл чимэглэлийг ихдүүлэх

Хэт олон гоёл чимэглэл хэчнээн сайхан хувцсыг ч “үгүй хийх” чадвартай гэдгийг санагтун. Зарим тохиолдолд бүр огт акксесуаргүй байсан ч чамин харагдах боломжтой гэдгийг сана.

8. Үс засалтын “хурц” шийдэл сонгох

Багт наадамд оролцох гэж буй мэт хэтэрхий зоримог шийдэл магадгүй таныг эвгүй байдалд оруулж ч мэднэ. Хонхны баярт зориулж үснийхээ өнгийг хувиргана гэдэг тийм ч зөв шийдвэр биш л болов уу.

9. Хэт өндөр өсгийт өмсөх

Хонхны баяр гэдэг бүтэн өдрийн үйл ажиллагаа гэдгийг сана. Тиймээс өндөр өсгийт дээр гаргууд сайн явж чадахгүйгээ мэдсээр байж хэт өндөр өсгийтэй гутал өмсөнө гэдэг маш зориг, тэвчээр шаардсан ажил юм.

10. Багадсан гутал өмсөх

Баяртаа зориулж авсан туфлээ багадуулна гэдэг хар дарсан зүүдтэй адил. Ингэснээр бүхэл өдрийн турш зөвхөн хөл, хөлний холголт л толгойд тань эргэлдэж, хурдхан гутлаа тайлж шидэхийг л хүсэх болно. Тиймээс хөлд эвтэйхэн гутал сонгох нь хамгийн чухал юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
22
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.