Хайх зүйлээ бичнэ үү

мин

Арьс арчилгаа хийхдээ хүн бүрийн анзаардаггүй 9 түгээмэл алдаа

Хэрхэн арьсаа арчлах вэ?


1. Арьс судлалын эмчээс зөвлөгөө авахгүй байх

Орчин үед ихэнх хүмүүс хэрэгтэй бүх мэдээллээ интернетээс авч болох тул мэргэжилтэнд хандах шаардлагагүй болсон гэж үздэг. Энэ нь хамгийн гол ба түгээмэл алдаа юм. Хэрвээ та арьсаа мэргэжлийн түвшинд арчилж, бодит үр дүн харахыг хүсч байвал юуны түрүүнд арьс судлалын эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч таны арьсны төрөл ба нөхцөл байдлыг шинжилж, ямар гоо сайхны процедурт орох хэрэгтэй, мөн гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах нь зүйтэйг хэлээд өгнө.

Хэрвээ мэргэжилтэнд хандах боломжгүй бол өөртөө доорх хэдэн асуултыг тавиад үзээрэй. Таны арьс эрүүл үү, эсвэл тууралттай байна уу? Арьс тань улайж, хуурайшиж, гуужиж байна уу? Хэзээ нэгэн цагт косметик бүтээгдэхүүнээс шалтгаалж харшил үүсч байсан уу? Өдрийн турш арьсан дээр тань тослог гялбаа үүсдэг үү? Энгийн усаар нүүрээ цэвэрлэсний дараагаар тос түрхэлгүйгээр өнгөрч чадах уу? Эдгээр асуултуудад хариулснаар та өөрийгөө хуурай, тослог эсвэл эмзэг арьстай болохоо олж мэднэ. Зөвхөн арьсны төрлөө тодорхойлсны дараагаар л косметик бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй юм шүү.

2. Дэс дараалалтай арьс арчилгааны заншилгүй байх

Бие организм дахь хамгийн том эрхтэн болох арьсыг бид өдөр бүр, дэс дараалалтай арчлах ёстой. Өглөөдөө эхлээд арьсныхаа төрөлд тохирсон нүүр цэвэрлэгч ашиглаж, тоник шингэн хэрэглэж гаднын нөлөөнөөс хамгаалах ба нөхөн сэргээх үйлчилгээтэй өдрийн тос түрхэж, дараа нь хамгийн багадаа 15-30 индекстэй SPF тос давхарлах нь зүйтэй. Харин орой арьсаа цэвэрлэж, чийгшүүлэх сүүн шингэнээр арьсаа арчиж, эс сэлбэх үйлчилгээтэй шөнийн тос түрхэх хэрэгтэй. Бүх бүтээгдэхүүн таны арьсны онцлог, төрөлд тохирох ёстойг анхааралдаа аваарай. Мөн нүднийхээ эргэн тойрны арьсыг чийгшүүлэхээ бүү мартаарай. Ийм зэргийн дэс дараалалтай арьс арчилгааны заншилтай байх нь таны арьсан дээр ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлнэ.

3. Арьсандаа нэмэлт чийгшил үзүүлэхгүй байх

Хүн нас нэмэх тусам арьсан дахь чийгшлээ илүү эрчимтэй алдаж эхэлдэг. 27 нас хүрмэгцээ бид арьсандаа антиоксидант нэвтрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй нэмэлт серум хэрэглэж, үүний хажуугаар мөн мэргэжлийн гоо сайхны процедуруудад хамрагдах шаардлагатай болдог. Хамгийн гол нь хүмүүс үүнийг сайн мэддэггүй эсвэл мэдсэн ч чухалчлан авч үздэггүй. Хэрвээ таны арьс эмзэг бол чийгшүүлэх бүтээгдэхүүн сонгохдоо найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсож, төрөл бүрийн туршилт хийсний хэрэггүй. Аль болох эртхэн арьс судлалын эмчид хандаж, өөрийнхөө арьсанд тохирсон, чийгшлийн дутагдлыг нөхөх, хамгийн оновчтой бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

4. Суурь кремийг өдөр бүр хэрэглэхгүй байх

Бид үйлчлүүлэгчиддээ суурь кремийг өдөр тутамдаа хэрэглэхгүй байхыг үргэлж анхааруулдаг. Таны суурь крем BB эсвэл CC бүтэцтэй байсан ч хамаагүй. Суурь кремийн оронд нунтаг пудр хэрэглэвэл арьсанд илүү ач тустай юм. Хэрвээ танд мэргэжлийн нүүр хувиргагчаар будалт хийлгүүлэх шаардлага гарвал, үргэлж хувийн багс ба харандаагаа хэрэглүүлж байгаарай. Эс тэгвээс таны арьсан дээр өөр хэн нэгний арьсан дээрх нян тархаж, тууралт, улайлт эсвэл цочрол үүсгэх аюултай байдаг.

5. Өөр брэндийн бүтээгдэхүүнүүдийг хооронд нь холих

Өөр брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хооронд нь хольж хэрэглэх нь маш том алдаа юм. Тодорхой нэг үйлдвэрлэгчийн нүүр цэвэрлэгч, өөр үйлдвэрлэгчийн өдрийн тос, мөн тэс ондоо брэндийн шөнийн тос худалдан авч болохгүй. Нэг брэндийн хосолсон бүтээгдэхүүнүүд сонгож, сэтгэл амар хэрэглээрэй. Ядахдаа л таны бүтээгдэхүүнүүд дэх хадгалалтын нэмэлт бодисууд хоорондоо ижилхэн байж, арьсанд цөөн төрлийн химийн бодис нэвтэрнэ.

6. Косметик бүтээгдэхүүний найрлагыг анзаарахгүй байх

Зөвхөн арьс арчилгааны гэлтгүй, мөн косметик бүтээгдэхүүнүүд таны арьсны төрөл ба онцлогт тохирч байх ёстой. Худалдан авах гэж буй бүтээгдэхүүн бүрийнхээ шошгыг сайтар уншиж, найрлагад нь хортой орц орсон эсэхийг нь шалгаж байгаарай.

7. Шинэ брэндтэй буруу танилцах

Хэрвээ та эмзэг арьстай бол брэндийн цувралыг бүхлээр нь худалдан авч, бүх бүтээгдэхүүнийг арьсан дээрээ туршсаны хэрэггүй. Брэндтэй шинээр танилцахдаа юуны түрүүнд өдрийн тосыг нь хэрэглээд үзээрэй. Зарим харшил удаан хугацааны дараа илэрдэг тул тосоо нэг газартаа, 3-4 хоногийн турш түрхсэний эцэст үр дүнг нь ажиглах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсэлгүй, бүх зүйл хэвийн байвал брэндийн бусад бүтээгдэхүүнүүдийг авч болох юм. Ихэнх хүмүүс сонголт хийхдээ бүтээгдэхүүний багахан хэмжээг бугуй дээрээ түрхэж, зөвхөн үнэр ба бүтцийг нь шинжээд болчихдог. Энэ нь их түгээмэл алдаа юм. Хамгийн туршлагатай мэргэжилтэн хүртэл ийм аргаар бүтээгдэхүүний үр ашиг ба найрлагыг үнэлэх боломжгүй байдаг.

8. Тосыг ямар ч эерэг үр дүнгүйгээр хэрэглэх

Тос түрхсэнээр хуурайшиж, татагдаж буй мэдрэмж алга болоход л хангалттай гэж бодож болохгүй. Өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний үр нөлөөнд таны арьс эерэг тал руугаа өөрчлөгдөх ёстой. Арьсны өнгө, нягтрал ба чанарт дэвшилт гарч байх ёстой. Хэрвээ эерэг үр дүн ажиглагдахгүй байвал өөр бүтээгдэхүүн хайж эхлээрэй.

9. Их хэмжээний косметик бүтээгдэхүүн хэрэглэх

Орчин үед байгалийн дүр төрх моодонд байгааг та бүгд сайн мэдэх байх. Гэтэл зарим бүсгүйчүүд одоо хүртэл нүүрээ хэтрүүлэн будсаар байна. Хэрвээ таны арьс эрүүл бол аль болох бага косметик бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай. Мөн нүд уруул хоёрынхоо зөвхөн аль нэгийг нь л тодруулахыг зөвлөх байна. Ерөнхийдөө будаагүй мэт будаж сурцгаая бүсгүйчүүдээ.

Эх сурвалж: Seaberry

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
20
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.