Хайх зүйлээ бичнэ үү

мин

Марадона Беларусийн “Динамо” багийн ерөнхийлөгч боллоо

Диего Армандо Марадона Брестийн багтай 3 жилийн гэрээ байгуулсан байна.


Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн алдартай одын нэг Диего Марадона Беларусь улсад ажиллахаар болжээ. Диего инстаграм хуудсандаа “Брест хотын “Динамо” багийн ерөнхийлөгч боллоо” хэмээн гэрээнд гарын үсэг зурж байгаа зургаа оруулсан бол “Динамо” багаас “Диего Марадона стратегийн хөгжлийн асуудлыг хариуцаж, хүүхдийн академиас эхлэн бүх багтай ажиллах болно. Тэрбээр ОХУ-д болох ДАШТ-ий дараа ажилдаа орно” гэж албан ёсны мэдээлэл хийсэн байна.

Энэ мэдээнд итгэхгүй хүн байж болох ч үнэхээр Диего Армандо Марадона Брестийн багтай 3 жилийн гэрээ байгуулсан байна. Диегог Беларусьт ирэх яриа өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Гэхдээ дасгалжуулагч болно гэж ярьж байв. Дараа нь спортын захиралын албан тушаал яригдаж, эцэст нь ийнхүү ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн тэргүүн болжээ.

Хачирхалтай нь Марадонаг танилцуулах ёслол болон хэвлэлийн бага хурал Брест хотод биш АНЭУ-ын Абу-Дабигийн “Emirates Palace” зочид буудалд болох гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
19
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.