Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны найзуудын ердөө ТАЛ НЬ л танд үнэхээр дуртай гэдгийг судалгаагаар илчилжээ

Эцсийн эцэст нөхөрлөл гэж юу вэ?


Та хэн нэгнийг найз нөхөр хэмээн дотноор хүлээн авдаг уу? Та тэдэнд дуртай, тэд танд дуртай байж, нэг нэгэндээ итгэх үед л жинхэнэ нөхөрлөл бий болж эхлэх болно.

Гэхдээ аль 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар найз нөхөрлөл, холбооны ердөө 50 хувь нь үнэн сэтгэлийнх байдаг гэдэг асуудлыг хөндөн гаргаж ирсэн байна.

“MIT”-гийн судлаачдаар ахлуулсан судалгааны баг 23 – 38 насны хүмүүс дээр уг судалгааг явуулжээ. Тэдгээр хүмүүс нэг нэгнээ мэддэг агаад дунд нь, “Та энэ хүнтэй хэр дотно вэ” гэдэг асуултыг тавьж үнэлэх боломж олгож. 0 оноо бол “Би энэ хүнийг мэдэхгүй”, 3 оноо бол “Найз”, 5 оноо  бол “жинхэнэ анд” гэх мэтээр оноо өгсөн байх аж.

Гэтэл хариу ямар гарсан бэ гэж үү? Ердөө 53 хувь нь л нэг нэгнээ найз гэж үзсэн бол өөрийнхөө найз гэж бодож явсан хүн нь өөрийг нь “зүгээр л танил” гэх мэтээр хариулсан байж.

Энэ бол бага хэмжээний хүмүүс дээр хийсэн судалгаа. Харин уг судалгааг “New York Times”-ийн Кэйт Мюрфи илүү том хүрээнд хийхээр шийдсэн юм. 92,000 гаруй хүн дээр хийсэн судалгаагаар хариу мөн л 34 – 53 хувьтай гарч.

Нийгмийн судлаач Алекс Пентланд мөн нөхөрлөл гэх зүйлийг тодорхойлох амаргүй гэдгийг дурджээ. Та түүнийг сайн найзаа гэж дотноор хүлээн авдаг байхад тэр хүний хувьд энэ нь энгийн л нэг танилын харилцаа гэж санагдах үе бий. Том болох тусам бидний нөхөрлөл, найз гэх зүйлс улам ээдрээтэй байдаг. Харин хүүхэд байхад бол нөхөрлөл үнэхээр амархан мэт санагдана.

Stranger Things цуврал дээр, “Найз гэдэг бол тэр хүний төлөө юу ч байсан хийж чадах хүн”, “Чи түүнд өөрт үнэтэй, чухал зүйлээ итгэж зээлдэг. Комик ном, тоглоомын карт гэх мэт”, “Тэд хэзээ ч амлалтаа зөрчдөггүй” гэж гардаг шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь, “Найзууд худал хэлдэггүй” гэх үг юм.

Мөн “Dunbar”-ийн судалгаагаар хүн дунджаар дээд тал нь 150 хүнтэй нэгэн цаг үед харилцаа холбоотой байж чаддаг гэж. “Таваас дээш найзтай гэж хүмүүс хэлдэг ч үнэндээ тэр нь бат бөх нөхөрлөл биш” гэж судлаач маань мөн дурджээ.

Бид хэн нэгэн хүнтэй харилцахдаа, анх танилцахдаа өөрийн хамаг сайхан талыг харуулах гэж хичээдэг нь магадгүй тухайн хүнд онцгой мэдрэмж төрүүлж, хэдийн найз нөхөр болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг байх. Гэхдээ та өөрөөсөө асуугаад үз дээ. Та үнэхээр яг хэдэн найзтай вэ? Танил, хааяахан харилцаж, тааралдахдаа тэврэн мэндчилдэг хүмүүс биш яг найзууд шүү. Тоо гаргахад тун бэрх санагдах болно.

Эх сурвалж: Sciencealert.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.