Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэт хурц ёгтлол, зүйрлэл агуулсан "Гол тоглогч" ном хэвлэгдэн гарлаа

Бодит үйл явдлууд, хөшигний ар дахь тэдний үнэн нүүр царай..


Монголын гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн "Гол тоглогч" ном хэвлэгджээ. Номын нээлт тавдугаар сарын 16-нд буюу энэ өдөр 12 цагаас "Интерном" номын дэлгүүрт болсон юм.

Номын нээлтэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МУСГЗ, зохиолч, яруу найрагч До.Цэнджав, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Зулькафиль, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Дагиймаа, "Үнэн" сонины эрхлэгч Б.Ганболд зэрэг Монголын сэтгүүл зүйн хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү ном уншигчдын сонирхлыг тун их татаж байгаа аж. Төрийн зүтгэлтнүүдийн улс орны түүхэнд нөлөөлж ирсэн бодит үйл явдлууд, хөшигний ар дахь тэдний үнэн нүүр царай, дүр төрхийг баримтад тулгуурлан илчлэхдээ, онч үгс, оновчтой ёгт илэрхийлэл, хошин мэдрэмж бүхий бодит зураглалыг тус номд дүрсэлжээ.

Ц.Элбэгдоржийг "Сүүлчийн гавьяат жүжигчин", Ц.Нямдоржийг "Хүн зуудаг хоточ", Н.Энхбаярыг "Манай үеийн мангас", Сү.Батболдыг "Хүйтэн цуст капиталист", З.Энхболдыг "Зэлтэрийн гацааны Зи бацаан" гэх зэргээр тун уншууртай, сонирхолтой, адал явдалтайгаар дүрслэн бичжээ.

Улстөрчдийн талаар тун зоригтой, ур чадвартайгаар хэрхэн бичсэнийг энэ номоос уншихаас гадна "Херо" Б.Баатар, Ж.Мөнхбат аварга, Н.Төгсцогт, Бавуугийн Лхагвасүрэнгийн тухай ч мөн унших боломжтой. "Гол тоглогч" ном нь сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын гурав дахь бүтээл юм.

Ингээд та бүхэнд номын талаар ойлголт өгөхийн тулд номоос авсан доорх эшлэлүүдийг хүргэж байна.

... Ц.Элбэгдорж намхан. Гэвч улс төрийн тэнгэр түүнд хэзээ ч өндөрдөж байгаагүй юм. Улс төрийн тайз хатуу. Ямар ч хүн тэр тайзан дээр 26 жилийн турш үзэгчдийг уйдаахгүйгээр "жүжиг" тоглоно гэдэг хэцүү.

("Сүүлчийн гавьяат жүжигчин" нийтлэлээс)

... Улс төрийн хувьд хэдийнээ "үхдэл" болчихлоо доо гэж бодтол эргээд л босоод ирэв. Тэр толгойг нь тастсан ч дахиад л толгой ургаж гарч ирээд байдаг мангас аятай л аашилж байна. Н.Энхбаяр бол аюул занал, "хадны мангаа" байсан юм.

("Манай үеийн мангас" нийтлэлээс)

... Шазуураа зуучхаараа тавьдаггүй "шавилхан биетэй бацаан"-ыг алх барьчихлаараа ийм том дарангуйлагч болно гэж хэн сана билээ. Бөхөөр бол тэр зодог тайлах болоогүй байсан юм. Тэр ч бүү хэл, тахимаа ч өгөх хүсэлгүй байна...

("Зэлтэрийн гацааны Зи бацаан" нийтлэлээс)

... Тэр өөрийгөө бурхны алдаа гэж тодорхойлсон. Алдаа, алдаадаа бүр цор ганц алдаа нь аж. Дахин давтагдахгүй, ажил хийе гээд ч арга хэлбэр, ааш араншинг нь ав адилхан зурж, бүтээж чадахааргүй агуу том "алдаа" юм.

("Тэр бол бурхны алдаа" нийтлэлээс)

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Уржигдар
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.