Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьдрал, амжилтын талаар дэлхийн баячуудын хэлсэн эшлэлүүд

“Тэнгэрээс алтан бороо ороход чиний гарт хуруувч биш том хувин байх ёстой”


Тэд хэзээ ч хоосон юм ярьдаггүй.

Жефф Безос, Amazon
Хөрөнгө: $112 тэрбум

“Хэрэв танд тууштай зан байхгүй бол та шинэ туршилтаас тэр дороо татгалзана. Харин танд уян хатан чанар байхгүй бол хадан ханыг тойрч гарах арга олох биш тэр ханаа мөргөөд л зогсоод байна”
“Шүүмжлэл сонсохыг хүсэхгүй байгаа бол шинэ юм бүү хий”

Билл Гейтс, Microsoft
Хөрөнгө: $90 тэрбум

“Ажил чинь танд таалагдахгүй байгаа бол өөрийн бизнесээ эхлүүл. Би машины гаражинд ажлаа эхлүүлж байлаа. Цагаа өөртөө сонирхолтой зүйлд л зар”
“Би ойрын амархан ашгийн төлөө хөөцөлдөлгүй, ирээдүйтэй зүйлд анхаарлаа хандуулж чаддагийнхаа ачаар бизнест амжилт олсон”

Уоррен Баффет, Berkshire Hathaway
Хөрөнгө: $84 тэрбум

“Сайн ажил хайхаа үргэлж хойш нь тавьж, таалагддаггүй ажилдаа л байгаад байх нь тэтгэвэрт гарсан хойноо л секс хийнэ гэж байгаатай ижил”
“Хүнд аз тун ховор тохиолддог ч чи аз тавилантай учрахдаа хэзээ ч бэлэн байх хэрэгтэй. Тэнгэрээс алтан бороо ороход чиний гарт хуруувч биш том хувин байх ёстой”

Бернард Арно, LVMH
Хөрөнгө: $72 тэрбум

“Миний хувьд мөнгө хэзээ ч зорилго минь байгаагүй. Хамгийн дээд хэмжээнд төгс зүйл хийж бүтээхийн төлөө л зүтгэсэн”

Марк Цукерберг, Facebook
Хөрөнгө: $71 тэрбум

“Ямар нэг чухал зүйл бүтээхийн төлөө төвлөрөх нь бизнесийн хамгийн гол зүйл. Би өөрөө хэрэглэж, ашиглаж үзмээр байгаа зүйлээ хийхийн тулд л ажилласан”
“Facebook-ийг компани болгох гэж байгуулаагүй. Би дэлхий ертөнцийг илүү нээлттэй, харилцан холбоотой болгох нийгмийн үүргээ биелүүлэх гэж фэйсбүүкийг бүтээсэн”

Амансио Ортега
Хөрөнгө: $70 тэрбум

“Мөнгө олохын тулд л бизнес эрхлэх нь цагийг хоосон өнгөрөөж байна гэсэн үг. Хэрэв чи бидэн шиг хөрөнгөтэй бол чамд мөнгө илүү хэрэггүй гэдэг нь тодорхой. Миний хувьд мөнгө бол ганц л утгатай. Мөнгө зорилгодоо хүрэхэд хэрэгтэй. Хэрэв чи амжилттай яваа бол хэн нэгэнд туслаж, амьдралыг нь аз жаргалтай болго”

Карлос Слим Хелу, telecom
Хөрөнгө: $67,1 тэрбум

“Хариуцлага болон харилцан буулт хийх нь амжилттай бизнесийн үндэс юм”
“Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ төлөө дэлхийг өөрчлөн сайжруулах гэж хүсдэг. Харин би дэлхий дахинд үйлчлүүлэхийн төлөө үр хүүхдээ өөрчлөн сайжруулахыг хүсдэг”

Чарльз Кох, Koch Industries
Хөрөнгө: $60 тэрбум

“Аав минь надад сурч болох бүх юмыг боломж байвал сураад бай, яагаад гэвэл хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно гэж зөвлөдөг байлаа”

Ларри Эллисон, software
Хөрөнгө: $58,5 тэрбум

“Хамгийн үр бүтээлтэй хүмүүсийг амжилт олох хүслээс нь илүү ялагдлаас айх айдас нь хөглөж өгдөг”
“Би олон нийтийн үзэл бодлыг үл ойшоож, шинжээч эрдэмтдийн дүгнэлтийг тоолгүй, алдартай томчуудын өмнө айж чичирдэггүй байсан болохоор амжилт олсон”

Майкл Блумберг, Bloomberg LP
Хөрөнгө: $50 тэрбум

“Шинэхэн мэргэжилтнүүд орж чадаж л байвал ямар ч том, сайн компанид орчих хэрэгтэй. Дараа нь тэдний хийж чаддаггүй юмыг дотор нь чимээгүйхэн сураад сууж байх нь тэдний гол үүрэг”
“Аз жаргал гэдэг бол бусад хүний хувьд боломжгүй зүйлийг хийхээр шийдээд, яаж хийхээ бодон, цээж дүүрэн амьсгалахыг хэлнэ”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.